УИХ-ын байнгын хороод хуралдаж дарга нараа сонгож байгаа билээ. Тэгвэл Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг сонголоо. Тэрээр ХҮН намаас Баянгол дүүрэгт нэр дэвшин УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон билээ. ХҮН намы Засгийн газар хамтран байгуулж байгаа учраас ийнхүү байнгын хорооны даргаар сонгож байгаа юм. Инновац, цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүн1.Наранцэцэгийн Алтаншагай2.Чинбаатарын Анар3.Энхбаярын Батшугар4.Амгаланбаатарын Ганбаатар 5.Лувсаннямын Гантөмөр6.Батжаргалын Заяабал7.Жаргалсайханы Золжаргал8.Цагаанхүүгийн Мөнхбат9.Тогтмолын Мөнхсайхан10.Чинбатын Номин 11.Пүрэвжавын Сайнзориг12.Лхагвасүрэнгийн Соронзонболд13.Болдын Уянга14.Саруулсайханы Цэнгүүн15.Жигжидсүрэнгийн Чинбүрэн16.Сүхбаатарын Эрдэнэболд