2024.07.10-ны 06.00 цаг: Ерөнхий сайд УИХ-д сайд нараа танилцуулавМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимдаа ажиллах сайд нараа Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-ын чуулганд танилцууллаа. Шинээр бүрдэж буй Засгийн газрын гишүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлж УИХ-ын таван гишүүн үг хэлж, нэг гишүүн асуулт асуулаа. Гишүүд үг хэлсний дараа Засгийн газрын сайд нарын танилцуулгыг УИХ сонссонд тооцож, Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Хамтарсан Засгийн газрын танхим бүрдлээ. Одоо үргэлжлүүлэн шинээр томилогдож буй сайд нар тангараг өргөж, үүрэгт ажилдаа орно. Шинэ Засгийн газар 30 хоногийн дотор 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулж, УИХ-д танилцуулах хуулийн хугацаатай юм.