Баяр наадмын өдрүүдэд иргэд хөдөө орон нутгийг зорьж, анхаарал болгоомжгүйгээс болж гол усны аюулд өртөх нь элбэг байдаг. Тэгвэл өнгөрөгч өдөр гурван хүн гол усны аюулаас болж амиа алджээ. Үүнээс нэг нь насанд хүрсэн буюу 24 настай, үлдсэн хоёр нь бага насны хүүхэд байжээ.