Open iToim app
Ерөнхийлөгч | 1 мин уншина

Г.Өсөхбаяр: 40 жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүллээ

Г.Өсөхбаяр: 40 жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүллээ
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 8
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга, МУГТ Г.Өсөхбаяр, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат тод манлай уяач Д.Онон нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.
Дархан аварга Г.Өсөхбаяр үндэсний бөхөөс төрж буй зургаа дахь Хөдөлмөрийн баатар болж байна. Түүнээс өмнө 1992 онд Х.Баянмөнх, 1994 онд Ж.Мөнхбат, 1998 онд Б.Бат-Эрдэнэ, 1999 онд Д.Дамдин, 2006 онд Д.Цэрэнтогтох нар хөдөлмөрийн баатар болгожээ.
Тэрээр "Хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн өндөр цол хүртсэндээ баяртай байна. Анх 12 настайдаа аймгийнхаа хүүхдийн барилдаанд зодоглож, түрүүлж байснаас хойш 40 жил өнгөрсөн байна. Монгол Улсын Даян аварга өвөө аавынхаа удмыг залгаж, Монгол үндэстний дархлаа, өв соёл болсон үндэсний бөхөөр тууштай хичээллэж, хөдөлмөрлөж Монгол төрийнхөө наадамд дөрвөн удаа түрүүлж, Дархан аварга цолыг хүртсэн. Мөн чөлөөлт бөхөөр хичээллэж, олимпын наадамд оролцож, Дэлхийн аваргын шагналт байр, Ази тивийн аварга, Дэлхийн цомын хүрэл медаль хүртсэн амжилтууд гаргаж байлаа" гэв.
undefined
undefined
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн