Улс төр | 3 мин уншина

Засгийн газар хамтран байгуулах намууд санамж бичигт гарын үсэг зурлаа

Засгийн газар хамтран байгуулах намууд санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 8
Засгийн газар хамтран байгуулах МАН, АН, ХҮН намын дарга нар Хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
undefined
Л.Оюун-Эрдэнэ: Тогтолцооны шинэчлэл хийсэн өдрөөс л Монгол Улс эвслийн газар байгуулах өөрчлөлт рүү орсон
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн өнгөрсөн 30 жилийн алдааг засах, шинэ 30 жилийг эхлүүлэх зорилтыг тавьсан. Үүнтэй холбоотойгоор “Алсын хараа 2050”-г баталсан. Парламентад суудалтай АН, ХҮН намтай хамтран тогтолцооны шинэчлэл хийсэн. Парламентын төлөөллийг хангахын төлөө энэ өөрчлөлтийг хийсэн. Энэ өөрчлөлтийг хийсэн өдрөөс л Монгол Улс эвслийн газар байгуулах өөрчлөлт рүү орсон гэсэн үг. Тогтолцооны шинэчлэл рүү бид орж байна гэсэн үг.
Эрх мэдэл бүхэн хяналт, тэнцэлтэйгээр баланслах ёстой. Тухайлбал, Германд Ерөнхий сайд Хууль зүйн сайд нэг намынх байж болдоггүй. Энэ бол эргэлзээтэй асуудлууд дээр намууд бие биедээ хяналт тавих боломж. Энэ бүхнийг сонгодог парламентын дагуу хийхийн тулд санамж бичигт гарын үсэг зурж байна. Энэ санамж бичгийн нэр бол Хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хурдан байя гэдэг агуулга. Санамж бичигт өнөөдөр гарын зүсэг зураад, Засгийн газар байгуулагдаад хуулийн дагуу 30 хоногийн дотор мөрийн хөтөлбөрийг оруулж ирнэ. Өмнө нь ганц нам мөрийн хөтөлбөр оруулж ирдэг байсан бол одоо бүх намаас санал авна. Ингээд 30 хоногийн дотор боловсруулна. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ байгуулна. Гэрээ 250-300 орчим хуудастай байна. 30 жилийн хугацаанд хуримтлагдсан эрчим хүч, дэд бүтэц, Улаанбаатар хотын тулгамдсан асуудал гээд улстөржөөд шийдлээ гаргаж чаддаггүй байсан том төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлж чадна гэж итгэж байгаа. Юу хийхээ бид бүгд мэдэж байгаа. Харин яаж хийх вэ гэдэг дээр маш их улстөрждөг байсан.
undefined
Л.Гантөмөр: Монгол Улсыын тулгамдсан асуудлуудыг шийдэхийн төлөө АН Засгийн газарт хамтарч байна
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр: Ардчилсан нам Монгол Улсад тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө хамтарсан Засгийн газар байгуулах санамж бичгийг байгуулж байна. АН ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх ажлынхаа тодорхой хөтөлбөрийг ажил хэрэг болгох зорилтуудыг дэмжих шийдвэрээ бүх шатны хурлаасаа гаргасан.
Татварын дарамтыг бууруулахын төлөө хамтрах ёстой гэсэн зарчмын санал дээр нэгдэж байгаа. Мөн бизнесийн орчныг эрүүл болгох, бизнесийнхнийг намаар ялгаварладаггүй байхыг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллана. Мөн өнөөдөр хүртэл Монгол Улсад хэрэгжүүлж чадаагүй төслүүдээ ажил хэрэг болгох ёстой. Үүний нэг сэргээгдэх эрчим хүч. Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Мөн говийн бүсэд баригдах нар салхины цахилгаан станцуудыг яаралтай барих хэрэгтэй байна. АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс эдийн засаг өсгөх, хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх, бизнесийн эрүүл орчиныг бий болгох, хувь хүний эрх чөлөөг хамгаалсан хөтөлбөрүүдээ ажил хэрэг болгохын төлөө хамтарч байгаа.
undefined
Т.Доржханд: Монгол Улс өнгөрсөн 30 жил шигээ байх уу, эсвэл хамтраад улсаа хөгжүүлээд шинэ 30 жилийг угтах уу гэдэг сонголт дээр байна
ХҮН намын дарга Т.Доржханд: Бид намаа, өөрсдийгөө бус Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргаж Засгийн газарт хамтарч байна. ХҮН нам, АН сөрөг хүчнээ хийгээд явж болно. Гэхдээ Монгол Улс өнгөрсөн 30 жил шигээ байх уу, эсвэл хамтраад улсаа хөгжүүлээд шинэ 30 жилийг угтах уу гэдэг сонголт дээр байна. 
Үүний үр дүнд олон жил улстөржсөн асуудлыг шийднэ. Эрчим хүчний том шинэчлэлийг хийхэд хөрөнгө оруулалт, мөнгө хэрэгтэй. Үүнийг улсын төсвөөс хийж чадахгүй. Тиймээс эрчим хүчний үнийг чөлөөлж, шинэчлэл хийнэ. Үүнийг АН, МАН дангаараа хийж чадаагүй. Яагаад гэвэл нийтийн эсэргүүцлийг сөрж чадахгүй байсан. Тиймээс үүнийг АН, ХҮН нам хамтраад хийе гэж байгаа юм.
undefined
undefined
undefined

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн