Улс төр | 2 мин уншина

Хамтарсан Засгийн газар 23 яам, 16 сайдтай, Дэд сайдгүй ажиллана

Хамтарсан Засгийн газар 23 яам, 16 сайдтай, Дэд сайдгүй ажиллана
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 8
МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүтцээ батлах юм байна.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Засгийн газраа 3 Шадар сайд, 16 яам, 23 сайдтай байхаар Засгийн газрын бүтцээ зуржээ. Мөн хамтарсан Засгийн газар Дэд сайдгүй ажиллахаар бүтцээ гаргасан байна. Энэ бол ярианы түвшинд явж байгаа хувилбар бөгөөд МАН-ын Удирдах зөвлөл, намын бүлгээр хэлэлцэн, эцсийн хувилбарыг гаргах юм. Ерөнхий сайд яамдын чиг үүргийг давхардуулахгүй байх, томоохон ажил, төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд уялдаа холбоо, нэгдсэн бодлоготой ажиллуулахын тулд яамдыг илүү төрөлжүүлэх бодлого барьж байгаа юм байна.
Түүнчлэн АН, ХҮН намуудад мөрийн хөтөлбөрийн гол бодлогуудаа хэрэгжүүлж үр дүнд хүргэх боломж бий болгох үүднээс яамдыг хуваарилжээ. Тодруулбал, Эдийн засаг хөгжлийн яам, Хууль зүйн яам, Гэр бүл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн яам гэх мэт 7-8 яамыг Ардчилсан намд өгчээ.
Харин МАН томоохон бодлого арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Тодруулбал, Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, баялгийн тэгш хуваарилалт, түгжрэлийг арилгаж төвлөрлийг сааруулах, газар хотын асуудал гэх мэт ажлуудаа үргэлжлүүлэн хийх юм байна.
Засгийн газрын бүтэц:
Ерөнхий сайд
Монгол Улсын Шадар сайд
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
Монгол Улсын Шадар сайд
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга бөгөөд Монгол Улсын сайд
Хот хариуцсан сайд
Боомт хариуцсан сайд
Яамд:
Эдийн засаг хөгжлийн яам
Гадаад харилцааны яам
Сангийн яам
Хууль зүй, дотоод хэргийн яам
Байгаль орчны яам
Батлан хамгаалах яам
Барилга хот байгуулалтын яам
Боловсролын яам
Зам тээврийн хөгжлийн яам
Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Гэр бүл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн яам
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Эрчим хүчний яам
Эрүүл мэндийн яам
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн