Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Шинэ Засгийн газрын эхний 100 хоногт эхлүүлэх том төслүүдийг тодорхойлжээ

Шинэ Засгийн газрын эхний 100 хоногт эхлүүлэх том төслүүдийг тодорхойлжээ
Нийтэлсэн 2024 оны 7 сарын 8
2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулган үргэлжилж байна. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын сонгуульд олонхийн суудал авсан МАН-аас Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг улираан томилох асуудлыг хэлэлцэж, 99 хувийн саналаар дэмжсэн. Ингэснээр Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн. Үндэсний их баяр наадмаас өмнө Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, сайд нараа томилно.
Тэгвэл шинэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон эхний 100 хоногт хийх гол ажлууд нь нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийхэд чиглэнэ гэдэг дээр Ерөнхий сайд болон хамтарсан засагт орох намын дарга нар тохирсон байна. МАН-аас нийслэл нэр дэвшсэн 23 хүний 18 нь УИХ-д сонгогдсон учраас нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд нэн түрүүнд анхаарна гэдэг дээр байр суурь нэгдсэн байна.
Энэ талаар Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар “Шинэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 1.1, 1.2, 1.3 заалтад Улаанбаатар хотод шинээр хийгдэх том төсөл хөтөлбөрүүдийг бичүүлэх тохироог хийхээр болсон.
Нийслэлийн том төслүүд гэдэгт:
  • Улаанбаатар хотын шинэ тойрог хурдны замыг Шинэ Засгийн газар байгуулагдсаны ажлын 100 хоногт багтаан санхүүжилтийн эх үүсвэрийг нь шийднэ.
  • Туулын хурдны замын төслийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэгдүгээрт бичихээр болсон.
  • Улаанбаатар хотын эрх мэдэл, түгжрэлийг задлах Шинэ зуун мод хот буюу Хөшигийн хөндийд 150 мянган хүнтэй хот байгуулах ажлыг эхлүүлнэ.
  • Улаанбаатар хотод байгуудах метроны босоо тэнхлэгийн II шугамын ТЭЗҮ боловсруулах ажлыг хийнэ.
  • 2024-2028 онд Улаанбаатар хотод 40 мянган айлын орон сууц барьж байгуулах юм байна.
 2024-2028 он бол Улаанбаатарын хувьд агаарын бохирдол, хөрс усны бохирдол, түгжрэлийг шийдэх том бүтээн байгуулалтын жилүүд байна" гэдгийг тодотгосон юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн