“Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудын удирдлагуудтай Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Менежментийн гэрээ"-нд гарын үсэг зурлаа. Ингэснээр Улаанбаатар хотод метро байгуулах I шугамын ажил гараанаас гарч байна. Зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр инженерийн зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч Япон Улсын “Ниппон Коей” компани ажиллана.Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар метро барьж байгуулах ажлын бэлтгэл болон Улаанбаатар хотын найдвартай эрчим хүчний хангамжийн талаар авч хэрэгжүүлж байгаа төлөвлөгөөгөө танилцууллаа.Өнөөдрөөс эхлэн нийслэл улсын төсөвт төвлөрүүлдэг бүх орлогоороо метроны I шугам барьж байгуулах төслийг санхүүжүүлнэНийслэлийн Засаг дарга Х.НямбаатарТэрээр, өнөөдөр Улаанбаатар хотын хувьд түүхэн өдөр тохиож байна. 1954 онд Улаанбаатар хот ерөнхий төлөвлөгөөгөө хийснээс хойш 70 жилийн дараа Улаанбаатар хот анхны метроны шугамаа барьж байгуулах ажлын зөвлөх үйлчилгээний тендерm гарын үсэг зурж байна.