Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс МАН-тай хамтарч, эвслийн Засгийн газарт орж ажиллах шийдвэр гаргалаа. Гэхдээ ямар яам бүтэц, томилгоон дээр хамтрахаа МАН-тай ярилцаж, эцэслэх юм байна.
Улс төрийн зөвлөл нь 53 гишүүнтэйгээс өнөөдрийн хуралд 46 нь оролцож, тэдний 32 нь дэмжсэн байна.
Засгийн газар хамтран байгуулах гурван намын удирдлага өчигдөр Их тэнгэрт уулзаж, хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаа ярьсан. Тэгвэл АН эрх баригч МАН-ын Засгийн газар хамтран байгуулах саналыг хүлээн авлаа. Хамтарсан Засгийн газар байгуулахдаа шинээр 2-3 яам байгуулах бөгөөд АН-д 8-10 яамыг өгөх бол ХҮН намд нэг суудал өгнө гэсэн мэдээлэл байгаа. Хамтарсан Засгийн газар байгуулах учраас цаашдаа ганц сайд бус Төрийн нарийн бичгийн дарга, Дэд сайд, агентлагийн дарга, төрийн өмчийн компаниудад АН, ХҮН намынхнаас томилно.