1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал, 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, 2000-2003 онд Хаан банкны дэд захирал, 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 2016-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2019-2024 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан.