МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 08:00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд хуралдаж томилгоо хэлэлцсэн. Тодруулбал, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томилох улс төрийн шийдвэр гаргажээ. МАН-ын удирдах зөвлөл чуулганы анхны хуралдааны дараа дахин хуралдаж, бүлгийн дарга, дэд даргыг томилох шийдвэрийг гаргах аж. ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилж байгаа учраас түүний оронд УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг томилох улс төрийн шийдвэр гаргажээ.