УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламент анхдугаар чуулганаа хийж, гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ баталгаажууллаа. Анхдугаар чуулганаар хэлэлцэх хоёр дахь асуудлаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, гар өргөн санал хураалгав.
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр МАН олонхий суудал авсан учраас тус намын бүлгээс УИХ-ын даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлж, нийт гишүүдэд танилцууллаа.
Ингээд анхдугаар чуулганаар УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонгох асуудлаар санал хураалгахад хуралдаанд оролцсон 126 гишүүнээс 121 гишүүн дэмжиж, таван гишүүн татгалзав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонгохыг дэмжсэн учраас тогтоол баталлаа.
Үүний дараа УИХ-ын анхдугаар хуралдаан даргалсан хамгийн ахмад гишүүн Д.Рэгдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тамгыг нь гардуулж, суудалд суулгалаа.