Үндэсний аудитын газраас улс төрийн нам, эвслийн иргэн, аж ахуйн нэгжээс авсан хандивын мэдээллийг зургадугаар сарын 27-ны өдөр нээлттэй мэдээлсэн билээ. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр таван нам УИХ-д суудалтай болсон. УИХ-д суудал авсан намуудад ямар компани хэдэн төгрөгийн хандив өгсөн мэдээллийг хүргэж байна.
Иргэний зориг ногоон намын хувьд гишүүд, дэмжигчдээсээ 337,150,000 төгрөгийн хандив авсан байна. Харин хуулийн этгээд буюу компаниудаас хандив аваагүй байна.
АН-ын хувьд хоёрхон /Монгол тээвэр нэгдэл, Ньюком/ ААН-ээс хамгийн дээд хэмжээгээр буюу 30, 30 сая төгрөгийн нийт 60 сая төгрөгийн хандав авчээ. Харин иргэн болон гишүүд дэмжигчдээсээ 845,658,000 сая төгрөгийн хандив авсан байна.
Харин хуулийн этгээдээс хамгийн өндөр хандивыг МАН, Үндэсний эвсэл, ХҮН нам авсан байна. Ингээд МАН, ХҮН нам, Үндэсний эвсэлд хандив өгсөн компаниудыг эцсийн өмчлөгчөөр нь хайж үзэхэд М Си Эс группийн нэгдэлд багтдаг компаниуд МАН, ХҮН намд хамгийн дээд хэмжээгээр хандив өгсөн байна.
Сануулахад: Нэг иргэн, аж ахуйн нэгжийн хандив өгөх дээд хэмжээ 30 сая төгрөг гэж хуульд заасан. Хуулийн этгээдүүд хуульд заасан дээд хэмжээ /30 сая төгрөг/-ээр хандив өгсөн байна.