Open iToim app
Сонгууль-2024 | 3 мин уншина

АН: Ховд аймагт их хэмжээний хуурамч мөнгөн тэмдэгт хэвлэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүллээ

АН: Ховд аймагт их хэмжээний хуурамч мөнгөн тэмдэгт хэвлэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүллээ
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 28
18:00 цаг
Ардчилсан намаас сонгуулийн санал хураалтын үеэр мөнгө тараах, иргэдэд нөлөөлөх, хууль бус үйлдэл асар их байгаа талаар баримт дэлгэж, мэдээлэл хийлээ.
АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж: Зарим санал авах байр дээр зориудаар оочер дугаар үүсгэж байна. 13.00 цагаас хойш гарсан хууль зөрчсөн үйлдлийг танилцууъя.
Нэгд, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186, 110 дугаар ангийн цэргүүдийн халаасанд МАН-ын найман нэр дэвшигчийг бөглөх чиглэл өгсөн. Үйлдэл дээр нь манай ажиглагчид барьсан.
Хоёрт, УИХ-ын хоёрдугаар тойрог дээр түргэний автомашиныг ашиглан, тэр машины чанга яригчаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Баярсайхан тэргүүтэй хүмүүс очиход албан ёсоор зар хүргэж, түгээж явсан. Бид энэ мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлснээр холбогдох этгээдийг 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гарсан.
Гуравт, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт хуурамчаар хэвлэн тараасан байж болзошгүй үйлдэл гарлаа.  Ховд аймгийн Жаргалант сумын Цагаан эрэг гэх газар их хэмжээний хуурамч мөнгөн тэмдэгтүүд салхинд хийсэж байна. Хэвлэсэн 10, 20 мянган төгрөгийг баримт болгон авсан.
Дөрөвт, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга машиндаа мөнгө тарааж байгаад газар дээрээ баригдсан.
Түүнчлэн, БЗД дүүргийн 8 дугаар тойргийн санал хураах байранд сонгогчид саналын хуудсаа уншуулах төхөөрөмж дээр камер байршуулсан байна. Дөнгөж сая Завхан аймагт МАН-ын нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн баг мөнгө тарааж байгаад газар дээрээ баригдсан. Бид хуулийн байгууллагад хандсан.
Энэ мэт нийт 22 ноцтой зөрчил, үйлдэл илэрлээ. Эрх баригчид төрийн эрхийг авахаар цагдаа, эмнэлэг, хуулийн гээд байж болох бүх салбарын хүмүүсийг оролцуулан санаархаж байна. Хамтдаа хууль бус зүйлийн эсрэг тэмцэн зогсохыг уриалъя.
13.00 цаг
Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан Намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж: Хэсгийн хорооны дарга сонгогчдод нөлөөлж байна. Саналаа өгч байгаа сонгогчдын ширээн дээр очиж очиж зааварчилгаа өгч байгаа нэртэй нөлөөлж байна.
УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигчийн ерөнхий менежерээр ажилладаг Б.Даваажавын гэр оффист хууль бусаар нэгжлэг хийсэн.  Энэ үйлдэл 2-3 удаа давтагдсан.
Төрийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид нөлөөлсөн үйлдлүүд үргэлжилж байна. Жишээлбэл, Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Г.Дашням өөрийн эзэмшлийн скүүтерийг маш олноор саналын байранд хэрэглээд  явах боломжгүйгээр үзүүлж байгаа нь хууль бус үйлдэл юм.
Хамгийн ноцтой нэг зүйл нь Хөвсгөл аймагт сонгуулийн хороодууд дээр санал өгч байгаа сонгогчдод зөвлөмж өгөх нэрээр “МАН-аас нэр дэвшсэн хоёр нэр дэвшигч дээр заавал санал өгнө шүү” гэж хууль бусаар нөлөөлсөн, хуулийн байгууллага шалгаж байна.
МАН -ын зүгээс тусдаа сонгогчдыг аппликейшнээр бүртгэж байгаа бүртгэл явагдаж байна, хуулийн байгууллагаар шалгуулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд байгуулагдсан нийт саналын байруудад хэсгийн ахлагч нар олноороо байршиж, “МАН-ыг заавал дэмжинэ шүү, сонгоно шүү” гэдэг байдлаар сонгогчдод нөлөөлсөн хууль зөрчсөн асуудал гарч байна.
Мөн мөнгө тараалт замбараагаа алдаж байна. Бид мөнгө тарааж, сонгогчдын саналд нөлөөлж байгааг баримтжуулсан. Гомдол гаргасан. 18:00 цагт нэр устай нь зарлана. Төрийн сонгуульд төрийн автомашиныг хэрэглэж байгаа тохиолдол байна. 20 сая төгрөгөөр торгуулсан гэсэн. Чингэлтэй дүүрэгт санал өгч байгаа иргэнд нөлөөлж байгаа үйлдлүүд гарч байна. Зөөврийн саналын хайрцагнаас гарсан хүчингүй саналыг дахин будсан тохиолдол гарсан. Зэвсэгт хүчний ангиуд цэргүүддээ МАН-ын гишүүдийг дугуйлна шүү гэсэн цаас өгсөн байна. Төхөөрөмжийн лац хөндөгдсөн арав гаруй тохиолдол гарчээ. Зарим төхөөрөмж гацаж байна. Гараар тоолох үед сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Саналын хуудасны зургийг маш ихээр авч байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн