Open iToim app
Сонгууль-2024 | 1 мин уншина

Л.Гантөмөр: Бид цаашдаа эрх баригдаг улс төрийн хүчин болохын төлөө маш тодорхой бодлогуудыг хэрэгжүүлнэ

Л.Гантөмөр: Бид цаашдаа эрх баригдаг улс төрийн хүчин болохын төлөө маш тодорхой бодлогуудыг хэрэгжүүлнэ
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 28
Сонгуулийн үр дүн гарч тойргоос МАН 50, АН 26, ХҮН нам хоёр суудал авлаа. Сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор АН-ын дарга Л.Гантөмөр мэдээлэл хийлээ.
Тэрээр “Өглөө үүрээр хяналтын тооллогын дүн гарна. Одоогийн байдлаар АН 43 суудал авлаа. Бид эв нэгдлээ хангаж байж энэ сонгуульд орохыг зорьсон. АН-ыг дэмжсэн 440 мянга гаруй сонгогчдодоо баярлалаа. Бидэнд саналаа өгсөн сонгогчдынхоо хүсэж мөрөөдөж байгаа авлигагүй нийгмийг бий болгохын төлөө ажиллана. Бид та бүхнийхээ итгэлийг маш их ажлаар хариулна. Өнөөдөр хүртэлх эрх баригчдын явуулж байгаа бодлого буруу байна гэдэг дүнгээ ард түмэн тавилаа. Эрх баригч нам бодлогынхоо алдааг засах хэрэгтэй.
Гэвч сонгуулийн үеэр бидний хамтран зүтгэгчид намынхаа эсрэг ажиллаж, өрсөлдөгчдөдөө худалдагдсан явдал ч гарлаа. Монгол орныг өрнөөс гаргах хэрэгтэй. Өрийн дарамттай улс биднийг нар үзүүлэхгүй нь. Ардчилсан нам авилга, хээл хахуулийн эсрэг маш хүчтэй ажиллах болно.
Сонгуулийн үеэр булхай их явлаа. АН-ын нэр дэвшигчид энэ удаад асар их мөнгө, хүч чадлын эсрэг зогсож чадлаа. Энэ холимог системийг цаашид нутагшуулах хэрэгтэй юм байна. Цаашид төгс парламентыг бий болгохын төлөө ажиллах болно. Монгол орны гадаад дотоод бодлогод засаж залруулах зүйл маш их байна.
Бид цаашдаа эрх баригдаг улс төрийн хүчин болохын төлөө маш тодорхой бодлогуудыг хэрэгжүүлж явна” гэв.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн