Open iToim app
Сонгууль-2024 | 1 мин уншина

СОНГУУЛЬ 2024: Шинэ парламентын гишүүдийн 25.4 хувь нь эмэгтэй гишүүн байна

СОНГУУЛЬ 2024: Шинэ парламентын гишүүдийн 25.4 хувь нь эмэгтэй гишүүн байна
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 28
УИХ-ын ес дэх сонгуулийн урьдчилсан дүн гарч дууслаа. Ингэснээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй болох нөхцөл бүрдэж байна. Урьдчилсан дүнг нэгтгэн харахад энэ удаагийн парламентын 94 нь эрэгтэй, 32 нь эмэгтэй гишүүнээс бүрдэх нь.
Тодруулбал, 13 тойргоос нийтдээ найман эмэгтэй гишүүн сонгогдож үлдсэн нь намуудын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж байна. Хувилаад тооцвол шинэ парламентын 25.4 хувь нь эмэгтэй гишүүнээс бүрдэж байна.
Нарийвчлан авч үзвэл 15 нь МАН, 10 нь АН, 2 нь Үндэсний эвсэл, 3 нь ХҮН, 2 нь ИЗНН-ын гишүүн байна.
Тойргоос,
- МАН-Х.Булгантуяа
-МАН- Ч.Номин
-МАН-Б.Батцэцэг
-МАН-Э.Болормаа
-МАН-Д.Үүрийнтуяа
-МАН-Ч.Ундрам
-АН-Л.Мөнхбаясгалан
-АН-Х.Болормаа
Жагсаалтаас,
-МАН-М.Энхцэцэг
-МАН-О.Саранчулуун
- МАН-Д.Ганмаа
- МАН-М.Мандхай
- МАН-Б.Уянга
- МАН-А.Ариунзаяа
- МАН-Б.Хэрлэн
- МАН-О.Номинчимэг
- МАН-Х.Баасанжаргал
-АН-С.Одонтуяа
- АН-С.Цэнгүүн
- АН-Ж.Баярмаа
- АН-Д.Энхтуяа
- АН-Б.Пунсалмаа
- АН-П.Батчимэг
- АН-Б.Жаргалан
- АН-Ц.Мөнхтуяа
-Үндэсний эвсэл-А.Ундраа
-Үндэсний эвсэл-М.Сарнай
-ХҮН-Л.Энхнасан
-ХҮН-Г.Уянгахишиг
-ХҮН- Б.Мөнхсоёл
-ИЗНН-М.Нарантуяа
-ИЗНН-С.Замира
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн