Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Х.Лхагвасүрэн: Гэмт хэрэгтнийг улсын хилээр нэвтрүүлэх ямар ч боломжгүй

Х.Лхагвасүрэн: Гэмт хэрэгтнийг улсын хилээр нэвтрүүлэх ямар ч боломжгүй
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 27
“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр Увс аймгийн нутгаар Тувагийн хүнд гэмт хэрэгтнүүдийг ихээр оруулж ирж байна хэмээн мэдээлсэн.
Тэгвэл энэ асуудлаар Хил хамгаалах ерөнхий газраас тайлбар мэдээлэл өглөө.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Х.Лхагвасүрэн: Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хил гарсан зөрчилгүй тайван байна. Шалган нэвтрүүлэх алба олон улсын 40 орчим гэрээ хэлэлцээр, Монгол Улсын хуулийн дагуу зохион байгуулагддаг алба. "Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Увс аймгийн Боршоо боомтоор Тувагийн олон тооны гэмт этгээд нэвтэрсэн мэтээр мэдээлэл хийлээ.
Шалган нэвтрүүлэх албыг хөрш зэргэлдээ орнуудтай нягт харилцан ажиллагаатай хийдэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн талаар мэдээ мэдээллийг цаг тухайд нь солилцдог. Хил хамгаалах ерөнхий газар ТЕГ, ГЕГ, ЦЕГ, Гадаадын иргэн харьяатын газруудтай хамтран ажилладаг. Улсын хилийн аюулгүй байдал их эмзэг сэдэв. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ташаа мэдээлэл тараах нь улс оронд хор уршигтай. Тиймээс энэ мэдээллийг шалгуулахаар ЦЕГ, Тагнуулын ерөнхий газарт хандаад байна.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн