УИХ-ын 2024 оны сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцож буй нам, эвслүүдийн хандив болон зарцуулалтын тайланг өнөөдөр аудитын байгууллагаас нээлттэй мэдээлсэн. Нэр дэвшигчдэд иргэд хамгийн ихдээ 10 000 000 төгрөг, хуулийн этгээд 30 000 000 төгрөгийн хандив өгөхөөр хуульд заасан. Тойрогт нэр дэвшиж буй 969 нэр дэвшигчээс 841 нь зардлын тайлангаа ирүүлжээ. Тайлангаас харвал сонгуулиар ямар ч хандив аваагүй 1.1 тэрбум төгрөгийг зарцуулсан нэр дэвшигч ч байна.
Нам, эвслийн авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаас зарим мэдээллийг хүргэж байна. Нам, эвслүүдээс хамгийн их хандивыг МАН авчээ. Тодруулбал, МАН хамгийн их буюу 3.6 тэрбум төгрөгийн хандивыг ААН, иргэдээс хүлээн авсан бол араас нь Үндэсний эвсэл 3.4 тэрбум төгрөгөөр оржээ.
Хуулийн этгээдийн хандив -1.4 тэрбум төгрөг (49 ААН тус бүр 30 сая төгрөг)
Иргэдийн хандив -2.1 тэрбум төгрөг (215 иргэнээс)
Сонгуулийн зардал -2.4 тэрбум төгрөг
Үлдэгдэл -1.1 тэрбум төгрөг
Буцаасан хандив - 30 сая төгрөг
Намын өөрийн хөрөнгө- 650 сая төгрөг
Иргэний хандив- 845 сая төгрөг
Хуулийн этгээдийн хандив-60 сая төгрөг
Бусад зардал-49 сая төгрөг
Хуулийн этгээдийн хандив - 451.2 сая төгрөг (33 ААН-ээс)
Иргэдийн хандив - 3 тэрбум төгрөг (38 иргэнээс)
Сонгуулийн зардал - 2 тэрбум төгрөг
Үлдэгдэл - 1.4 тэрбум төгрөг
Буцаасан хандив - 171 сая төгрөг
Хуулийн этгээдийн хандив- 1 тэрбум 40 сая төгрөг ( 35 ААН )
Иргэдийн хандив- 840 сая төгрөг( 41 иргэнээс)
Сонгуулийн зардал- 1 тэрбум 785 сая төгрөг
Үлдэгдэл- 34.6 сая төгрөг
Буцаасан хандив- 60 сая төгрөг
Тэгвэл МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 27 иргэнээс 121 510 000 төгрөгийн хандив өгсөн байна. Мөн Ньюком ХХК, Нордроуд ХХК, Моннис Интернэшнл ХХК зэрэг долоон компани нийт 200 000 000 төгрөгийн хандив өгчээ. Харин Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд 58 иргэн 414 050 000 төгрөгийн хандив өгчээ. Түүнчлэн Соёмбо принтинг ХХК, Чоко клаб энтертаймент ХХК, Ньюком ХХК, Моннис Интернэйшнл ХХК зэрэг 19 компаниас нийт 550 000 000 төгрөг хандивласан байна.
Хандив өгсөн иргэд, хуулийн этгээдийн жагсаалтыг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.