Open iToim app
Сонгууль-2024 | 2 мин уншина

СЕХ: Санал авах өдөр 40 мянга орчим төрийн албан хаагч ажиллаж, 30 мянган хүн ажиглана

СЕХ: Санал авах өдөр 40 мянга орчим төрийн албан хаагч ажиллаж, 30 мянган хүн ажиглана
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 27
СЕХ-оос сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд СХЕ-ны дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй холбогдох албанынхан оролцов.
СХЕ-ны дарга П.Дэлгэрнаран: Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад 25700 орчим төрийн албан хаагч ажиллаж байна. 12000 орчим цагдаагийн албан хаагч нийгмийн хэв журмыг сахиулах, онцгой байдлын 100 орчим алба хаагч ажиллана. Ингээд нийт 40 орчим мянган төрийн албан хаагч сонгуулийг зохион байгуулах ажилд ажиллана. Сонгуулийн сурталчилгаа өчигдөр дууслаа.
Гадаад улс оронд суугаа иргэдээс 13095 хүн саналаа өгөхөөр бүртгүүлснээс 74.5 хувь буюу 9760 иргэн саналаа өгсөн. Саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн тоо энэ жилийн сонгуулиар эрс өссөн. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 7000 гаруй сонгогч бүртгүүлээд 5000 гаруй хүн саналаа өгч байсан. Гадаад байгаа иргэдийн саналыг Монгол Улсад авчраад дуусаж байна. Маргааш бүх хэсгийн хороо хаагдсаны дараа саналыг задалж, тоолно. 40 орноос 200 гаруй ажиглагчид манай сонгуулийг ажиглахаар хүрэлцэн ирээд байна. Дотоодын 30 мянган ажиглагч ажиллана.
2020 онд нийт 2070 хэсгийн 400 гаруй нь сүлжээнд холбогдоогүй байсан. Иймд санал хураалтын үр дүнг шуурхай дамжуулахад хүндрэл гарсан юм. Харин энэ онд дээрх 400 хэсэгт “Старлинк” компанийн сүлжээг ашиглахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан: Дөрөвдүгээр сарын 29-ны өдөр иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон. Энэ жилийн хувьд иргэдийн шилжилт хөдөлгөөн өмнөх сонгуулиас 3.2 дахин багассан байна. Нэрийн жагсаалт үйлдэх ажиллагаа улсын бүртгэлийн байгууллагын тогтсон ажил ч энэ жилийн хувьд хэд хэдэн онцлогтой байлаа. СЕХ-д бүртгүүлсэн нам эвслүүдэд нэрийн жагсаалтыг хоёр удаа хүргүүлэх заалт орсон. Мөн нийтэд танилцуулах үүрэг хүлээсэн. Сонгуулийн нараа нам эвслүүдэд өгсөн нэрийн жагсаалтыг тулгаж хардаг. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн мэдээлэл битүүмжлээд хадгалсан нэрстэйгээ таарч байгаа, эсэхийг шалгана. Саналаа өгсөн иргэн дахин санал өгөх боломжгүй.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн