Боловсрол | 1 мин уншина

Массачусетсийн Технологийн Институт 13 дахь жилдээ дэлхийн шилдэг их сургуулиар тодорчээ

Массачусетсийн Технологийн Институт 13 дахь жилдээ дэлхийн шилдэг их сургуулиар тодорчээ
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
“QS World University Rankings” 21 дэх удаагаа дэлхийн шилдэг их сургуулиудыг жагсаажээ.
Жагсаалтыг АНУ-ын Массачусетс мужийн Кембридж хотод байрладаг Массачусетсийн Технологийн Институт (MIT) дахин тэргүүлж, уг жагсаалтыг 13 жил дараалан тэргүүлж байна. Харин жагсаалтын хоёрдугаарт Их Британий Лондоны Эзэн хааны коллеж, гуравдугаарт Оксфордын их сургууль багтжээ.
Харвардын их сургууль энэ жил 96.8 оноогоор дахин дөрөвдүгээрт жагссан бол түүний араас Кембрижийн их сургууль 96.7 оноогоор тавдугаарт шалгарсан байна. Энэ жил 1500 гаруй их сургуулийг хамруулж үнэлснээрээ онцлог болсон байна.
undefined
Уг үнэлгээг олон сая эрдэм шинжилгээний баримт бичиг, шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн хийсэн байна. Эрдэм шинжилгээний болон ажил олгогчийн нэр хүнд, багш, оюутны харьцаа, нэг факультетэд ногдох олон улсын багш нарын болон гадаад оюутны харьцаа, олон улсын судалгааны сүлжээ, ажил эрхлэлтийн үр дүн, тогтвортой байдал зэрэг үзүүлэлтүүдийг эрэмбэлэхэд ашиглажээ.
undefined
Түүнчлэн шилдэг 20 их сургуульд  Бээжингийн их сургууль, Цинхуа их сургууль 88.5, 86.5 онооогоор багтсан байна. Сингапурын их дээд сургуулиуд мөн жагсаалтын дээгүүр байрт орсон бөгөөд Сингапурын Үндэсний Их Сургууль (NUS) эхний 10-т, Сингапурын Наньян Технологийн Их Сургууль (NTU) дэлхийн хэмжээнд 14-т жагссан байна.
Эх сурвалж: Euronews.com
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн