Эдийн засаг | 1 мин уншина

ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлыг удахгүй томилно

ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлыг удахгүй томилно
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 26
"Эрдэнэс Тавантолгой" компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дууссан. Тиймээс гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг “Эрдэнэс Монгол” нэгдлээс зарлаж, дуусжээ.
Сонгон шалгаруулалтад гурван хүн материалаа өгсөн байна. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, Захиргаа, удирдлагын газрын дарга С.Анун, Уул, уурхай технологийн газрын дарга Ч.Алтанбагана зэрэг хүмүүс материалаа хүргүүлжээ. Тиймээс компанийн төлөөлөн удирдах зөвлөл шинэ гүйцэтгэх захирлыг томилох юм байна.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон нэг жил 7 сарын хугацаанд 46.2 сая тонн нүүрс олборлож, 59.2 сая тонн нүүрс борлуулж 6.1 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж Улсын төсөвт 5.0 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж ажилласан байдаг.

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн