“iPhone 15” бол бидний туршилтын үр дүнд гарсан хамгийн шилдэг утаснуудын нэг юм. Гэхдээ “iPhone 15” худалдан авахдаа түр азнаад оронд нь “iPhone 16” авах хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолж байна. “iPhone 16”-д загварын шинэчлэлтүүд орохоос гадна “Capture” товчлууртай болно “iPhone 16” нь зураг авах, видео бичлэг хийхэд ашиглагдах шинэ “Capture” товчлуураас эхлээд дизайны хувьд хэд хэдэн шинэчлэл хийгдсэн байна. Энэхүү нэмэлтийг “iPhone 16”-ийн дөрвөн шинэ загварт ашиглах боломжтой. "iPhone 16" дэлгэцийн өөрчлөлт Шинэ “iPhone 16” болон “iPhone 16 Pro”-д цахилгаан зарцуулалтыг багасгахын зэрэгцээ гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зорилготой "OLED" дэлгэц дээрээ микро линзийн технологийг ашиглахаар төлөвлөж байна. Ингэснээр батерейны ажиллах хугацааг уртасгах боломжтой. Үүний зэрэгцээ, олон эх сурвалжууд “iPhone 16” цувралын нимгэн хүрээг онцолж байна. Шинэ A18 чип “Samsung Galaxy S24” болон бүх шилдэг “Android” утаснууд нь “Snapdragon 8 Gen 3” чиптэй гүйцэтгэлийн зарим туршилтаар “iPhone”-ыг гүйцэж түрүүлсэн. Тэгвэл “iPhone 16”-ийн дөрвөн загвар бүгд ижил A18 чипийг ашиглах аж. Батерейны ашиглалтын хугацаа уртасна “IPhone 15”-ийн 3,349 мАч батерей нь 5G сүлжээгээр тасралтгүй бичлэг үзэхэд 11 цаг 5 минут болоод цэнэг нь дууссан бол “Galaxy S24”-ийн хувьд 13:28 байсан. Гэхдээ шинэ “iPhone” нь 3,561 мАч багтаамжтай батерейтэй байх тул ашиглалтын хугацаа уртасна гэсэн үг. Wi-Fi 7 “iPhone 16 “цуврал нь Wi-Fi 7-г дэмжиж магадгүй гэнэ.Эх сурвалж: https://www.yahoo.com/tech/forget-iphone-15-7-biggest-114705148.html