
Baby blues синдром
Сэтгэл санаа тайван бус, тогтворгүй байх Тэвчээргүй, уур уцаартай болох Ямар нэг шалтгаангүйгээр уйлах Анхаарал төвлөрөлт муудах Хүүхэд өсгөж чадах эсэхдээ эргэлзэх Нойргүйдэх
Маш сайн унтаж амрах Шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэх Цэвэр агаарт гарах Аль болох гэрийн ажилд санаа зовохгүй байх, бусдаас тусламж авах Хүмүүстэй идэвхтэй харилцах Жин хасах талаар хэсэгтээ бодохгүй байх

Төрсний дараах сэтгэл гутрал
Маш их гэмшил, гуниг гутрал, айдас цочрол мэдрэх Ганцаараа үлдэхээс айх Байнга ямар нэг зүйлд санаа зовох Хэнд ч хэрэггүй, юу ч чадахгүй мэт санагдах Ямар нэг зүйл хийх эрч хүчгүй болох Биеийн жин, хоолны дуршил өөрчлөгдөх Хүүхдээ болон өөрийгөө өвтгөх талаар бодох Нойргүйдэх Дуртай зүйлдээ дургүй болох, бүх зүйлээс залхах Амиа хорлох сэдэл төрөх
Гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ ярилцах, тэдний тусламжийг авах Мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандах Бясалгал хийх Өөртэйгөө ижил шинж тэмдэг бүхий хүмүүстэй ярилцах (Төрсөн эхчүүдийн цуглаан, бүлгэмд нэгдэж өөрт тохиолдож буй зүйлсээ хуваалцаж болно) Өөртөө зөөлөн хандах Зөвхөн эмчийн жороор анти-депрессант эм уух Хорт зуршлаас ангид байж дасгал хөдөлгөөн хийх Цусан дахь сахарын хэмжээгээ тогтворжуулах Нүүрээ будах, үсээ засуулах зэргээр сэтгэл санаа дэмжих зүйлс хийх

Харин бид тэдний төлөө юу хийж чадах вэ
Зөвлөгөө өгөх гэж хичээхгүйгээр тэдний ярьж буйг эелдэг, тайвнаар сонсох Тэднийг бусадтай харьцуулж хэрхэвч болохгүй “Туслуулах зүйл байвал хэлээрэй” гээд орхилгүйгээр оройн хоол хийх, гэрийн ажилд нь туслах, хүүхдийг нь асарч өгөх гэх мэт бодит үйлдлээр дэмжих “Чи сайн ээж шүү”, “Чи маш сайн хичээж байгаа” зэрэг урмын үгс хэлэх Жижиг зүйлсэд ч ач холбогдол өгч, тэднийг урамшуулах Мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хандахад нь туслах