Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн барилгыг ашиглалтад орууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн барилгыг ашиглалтад орууллаа
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 18
Засгийн газар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн барилгын зураг төсөлд “Барилгын тухай хууль”-д заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, техникийн шаардлагууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах зарчмуудыг тусгасан. Уг барилга нь 31.00 х 17.00 метр хэмжээтэй, 4,551.4м2 талбайтай, автомашины дулаан зогсоолтой, зоорьгүй 8 давхар, консольтой, төмөр бетон каркасан хийцтэй барилга болно. Тус барилга нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хүзүүвчээр холбогдсон, барилгын эргэн тойрны талбайд тохижилт ногоон байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг саадгүй буулгаж суулгахад зориулсан олон улсын стандартад нийцсэн автомашины түр зогсоол, бетон зам талбай, хөтөч зам зэргийг олон улсын стандартад нийцсэн түгээмэл загвар бүхий барилга болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд нийт 12,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс барилга байгууламжид 11 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн, 1,2 тэрбум төгрөг (10 хувь)-ийн өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх ажил эхэлсэн.
undefined
Төв нь хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгчдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чиглэлээр дэмжлэг туслалцааг үзүүлэх, тэдний нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх боломжийг дээшлүүлэх, хөдөлмөрлөх эрхийг нь хангах, хамгаалах, бие даан хөгжих чадварыг нь эзэмшүүлэх, амьдралын чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана. Төв нь дараах зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
  • Үйлчлүүлэгчийн эрхийг дээдлэх;
  • Үйлчлүүлэгч бүрд тэгш хандах;
  • Хувь хүний эрх ашиг, нэр төрийг хүндэтгэн нууцлалыг сахих;
  • Үйлчилгээг үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй, шуурхай зохион байгуулах;
  • Ил, тод нээлттэй байж үйлчлүүлэгчийг шаардлагатай мэдээллээр хангах;
  • Мэргэжлийн болон төрийн албаны ёс зүй, хэм хэмжээг чанд сахих.
Төвийн үйл ажиллагаанд дараах үйлчилгээний төрлийг багтаахаар төлөвлөж байна:
  • Ажилд зуучлах
  • Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох
  • Ажил олгогчдод зориулсан сургалт ба дэмжлэг
  • Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх
  • Оюуны бэрхшээлтэй насанд хүрэгчдэд зориулсан өдрийн үйлчилгээ
  • Ажлын байран дээр дадлагажуула;
  • Хөдөлмөрийн сэргээн засах үйлчилгээ
  • Судалгаа ба инновацын үйлчилгээ
  • Бизнес инкубаторын үйлчилгээ зэрэг болно. 
Төв нь захиргааны алба, хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээний алба, ажил олгогч, хамтын ажиллагааны алба, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих алба, судалгаа, хөгжлийн алба гэсэн 5 албатай, 35 ажилтан, албан хаагчтай байхаар төлөвжээ.
undefined
undefined
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: Үндэсний статистикийн хорооны 2023 оны мэдээгээр улсын хэмжээнд нийт 111.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь хүн амын 3.3 хувийг эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 12.7 мянга нь 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Харин хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс 4554 нь төрийн албанд ажиллаж байна.
Аливаа улс орон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг соёл, спортоор дамжуулан нийгэмд оролцуулах бодлогыг баримталдгийн адил манай улс ч мөн энэ чиглэлд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-н буцалтгүй тусламжаар “”Тусгай тоноглол бүхий спорт цогцолбор”-ыг байгуулахаар ажиллаж байна.
Төрийн албанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг нэмэгдүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний төрийн захиргааны албан тушаалд ажиллах нөхцөл, боломжийг нэмэгдүүлэх хүрээнд төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд 2 дахин бууруулсан, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргаар анх удаа төрийн зхиргааны байгууллагын даргаар хөгжлийн бэрхшээлтэй хүн томиллоо.
МУ түүхэндээ анх удаа парламентад хоёр ба түүнээс дээш хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй төлөөлөлтэй болох гэж байна. Иймээс дээрх хуулийн төслийг УИХ дах хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө оролцон хэлэлцэж, дуу хоолойгоо хүргэж байж томоохон хэлэлцүүлэг хийж батлагдвал хөрсөн дээрээ илүү бууна гэж үзсэн учраас уг хуулийг энэ парламентаар хэлэлцүүлэлгүй үлдээсэн. Шинэ парламентын хамгийн эхэнд хэлэлцэж батлах хууль манай эрхийн тухай хууль байх болно гэдэгт итгэлтэй байна.
Нээлтээ хийж буй энэхүү төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мөрдөгддөг хууль тогтооимжийг цогцоор нь хэрэгжүүлэх боломж бүрдэж байна гэж үзэж байна. Уг төвд ажилд зуучлах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил олгогчдод зориулсан сургалт ба дэмжлэг, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, оюуны бэрхшээлтэй насанд хүрэгчдэд зориулсан өдрийн үйлчилгээ (Day care), ажлын байран дээр дадлагажуулах, хөдөлмөрийн нөхөн сэргээх үйлчилгээ, бизнес инкубаторын үйлчилгээ зэргийг явуулах юм. Өөрөөр хэлбэл, энэхүү төв нь олон улсад хэрэгждэг хөдөлмөрийн нөхөн сэргээлтийн тогтолцоог МУ-д нутагшуулах цогц төв болно гэж үзэж байна.
Түүнчлэн энэхүү төв нь ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн гол үр дүн болсон 200 гаран ажлын байрны дадлагажуулагч болон ажил олгогчдод нөлөөлөх 40 гаруй хүний нөөцүүдийг ажиллах боломж нөхцөлөөр хангасан буюу хамтын ажиллагааны гүүр болох боломжийг бүрдүүлж байна гэж үзэж байна.
undefined
undefined
undefined
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн