Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Жонанг Илбо: Япон, Хойд Солонгосын төлөөлөгчид Монголд нууц уулзалт хийсэн

Жонанг Илбо: Япон, Хойд Солонгосын төлөөлөгчид Монголд нууц уулзалт хийсэн
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 14
Япон, Хойд Солонгосын төлөөлөгчид Монголд нууц уулзалт хийсэн тухай хэвлэлүүд мэдээлжээ.
Японы улстөрч, Хойд Солонгосын Тагнуулын ерөнхий товчооны гурван хүн оролцсон уулзалт тавдугаар сарын дундуур Монголын нийслэл Улаанбаатарын ойролцоо болсон тухай Өмнөд Солонгосын өдөр тутмын “Жонанг Илбо” сонин мэдээлсэн байна..
Тухайлбал, Пхеньяныг төлөөлж гурван хүн оролцсоны нэг нь Тагнуулын ерөнхий товчоо буюу тус улсын тагнуулын мэдээлэл цуглуулах агентлагийн төлөөлөгч байжээ. Японы Засгийн газрын дээд төлөөлөгч Ёшимаса Хаяши хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг хүлээн зөвшөөрсөн ч тайлбар өгөх боломжгүй гэжээ.  Токио  энэ жил дор хаяж гурван удаа Япон, Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахыг хүссэн. Гэвч Пхеньян энэ саналаас татгалзсан байна. Хоёр талыг  БНХАУ-ын ӨМӨЗО-д уулзах төлөвтэй байна гэж хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Токио Пхеньянтай хулгайлагдсан иргэдийнхээ талаар хэлэлцэх хүсэлтэй буйгаа илэрхийлсээр байгаа юм. Харин Хойд Солонгос хүн хулгайлсан хэргийн талаар шийдэх зүйл байхгүй гэж мэдэгджээ.  Японы Ерөнхий сайд асан Жунитиро Коизүми 2002 онд Пхеньянд айлчилж, Ким Жөн Иртэй уулзсан юм. Тэрбээр айлчлалаараа Японы таван иргэнийг буцаан авчирсан. Хэдийгээр Коизүми дараагийн айлчлалаа хийсэн ч Пхеньянтэй хулгайлагдсан хохирогчдын талаар зөвшилцөлд хүрээгүй бөгөөд удалгүй дипломат харилцаа тасалдсан.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн