Мэдээлэл технологийн салбарынханы дундаж цалин уул уурхайн салбартай өрсөлдөхүйц хэмжээнд хүрчээ. Тодруулбал, “Зангиа Портал” ХХК-иас зургаа дахь жилдээ гаргаж буй “Цалин хөлсний судалгаа 2023”-аас харахад, уул уурхайн салбарын цалин 2022 оноос нэг хувиар өссөн бол мэдээлэл, технологийн салбарт ажиллагсдын цалин өмнөх оноосоо 33 хувиар өссөн байна.Уул уурхай, тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлтийн салбар дундаж цалингийн өсөлтөөрөө удаалж байна. Энэ салбарт ажиллагсдын сарын дундаж цалин өмнөх онтой харьцуулахад 30 хувиар өссөн байна.Нийт дундаж цалин /салбараар/ Эх сурвалж: Зангиа.мнИнженер, техникийн мэргэжилтнүүдийн дундаж цалин хамгийн бага өсөлттэй байнаДундаж цалинг албан тушаалын ангиллаар харвал инженер техникийн мэргэжилтнүүдийн дундаж цалингийн өсөлт хамгийн бага буюу 11 хувиар өссөн бол энгийн ажил хөдөлмөр эрхлэгчдийн дундаж цалин 24 хувиар өсөж хамгийн өндөр өсөлттэй гарчээ.Цалингийн өсөлт инфляцад идүүлэв