Авдаг цалин дүн хэмжээгээрээ өсөөд байгаа ч амьдрал ахуйд хүрэлцэхгүй л байна уу?Статистик мэдээллийг шүүж үзвэл, сүүлийн 10 жилд монголчууд бидний сарын голч цалин 1.1 сая төгрөгөөр өссөн байна. Тодруулбал, 2014 оны голч цалингаар тооцвол 665 мянган төгрөг сард авдаг байсан иргэний цалин 2023 онд 1.7 сая болж өсжээ. Гэхдээ энэ бол зүгээр л тоо. Мөнгөн дүнгээр нь харах юм бол 10 жилийн хугацаанд голч цалин 1.116.000 төгрөгөөр өссөн мэт харагдавч ам.долларын ханштай хөрвүүлээд тооцоход ердөө 178.000 төгрөгөөр л өссөн дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жилийн хугацаанд голч цалин хоёр дахин өссөн мэт харагдавч долларын ханш, үнийн өсөлтөд идүүлсэн гэсэн үг.Яагаад гэдгийг ТОЙМ ТОО нэвтрүүлгээс дэлгэрэнгүй үзнэ үү. Хэдийгээр голч цалингийн дүн хэмжээ 10 жилийн гүйлтийн зам дээр чадах чинээрээ хурдалсаар байгаа ч ам.долларын ханшийн өсөлтийг гүйцэж хурдалж чадсангүй. Үр дүнд нь та бидний гар дээр авдаг цалин цаас болоод байгаа нь тэр.Ашигласан эх сурвалж:ААНБ ын ажиллагчдын сарын голч цалин (1212.mn)ХҮИ-ээр илэрхийлэгдсэн инфляц (mongolbank.mn)Статистикийн мэдээллийн нэгдсэн сан (1212.mn) Цалин хөлсний судалгаа (Zangia.mn)