Дэлхий | 2 мин уншина

Ковидын вакцин нас баралт нэмэгдэхэд нөлөөлсөн

Ковидын вакцин нас баралт нэмэгдэхэд нөлөөлсөн
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 11
Коронавирусын тахлын эхний гурван жилийн хугацаанд барууны орнуудад гурван сая гаруй нас баралт бүртгэгдсэнд Ковидын вакцин нь зарим талаараа буруутай байж магадгүй аж.
“BMJ Public Health” сэтгүүлд нийтлэгдсэн Амстердам дахь “Vrije Universiteit”-ийн хийсэн судалгаагаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд 47 улсад нийт 3,098,456 хүн нас барсан байна. Судалгаанаас харахад 2020 онд тахлын эхний  жилд 1.03 сая хүн нас барсан байна. Судалгаанд дурдсан урьдчилсан мэдээллээр анхны вакциныг нэвтрүүлсэн 2021 онд 1.25 сая гаруй хүн нас барж, 2022 онд Ковидтой холбоотой хязгаарлалтыг цуцалсан үед 808,000 гаруй хүн нас барсан байна. Судалгаанаас үзэхэд “Хөл хорио тогтоох арга хэмжээ авч, Ковид-19 вакциныг хэрэгжүүлсэн ч барууны орнуудад нас баралтын хэмжээ гурван жил дараалан өндөр хэвээр байжээ.
Вакцин нь хүмүүсийг Ковид-19-ийн улмаас нас барах эсвэл хүндээр өвдөхөөс хамгаалах ёстой байсан ч "сэжигтэй" сөрөг үйл явдлууд бүртгэгдсэнийг судлаачид онцолжээ. Судлаачид мөн Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалттай холбоотой гаж нөлөөнд ишемийн харвалт, цочмог титэм судасны хам шинж, тархины цус алдалт, зүрх судасны өвчин, цусны бүлэгнэл, цус алдалт, ходоод гэдэсний замын эмгэг багтаж буйг онцолсон байна. 2023 оны тавдугаар сард Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) коронавирус нь дэлхийн эрүүл мэндийн онц байдлын асуудал байхаа больсон гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч дэлхий даяар Ковид-19 тохиолдол болон нас баралт бүртгэгдсэн хэвээр байна. Женевт төвтэй тус байгууллагын мэдээллээр тавдугаар сарын 19-ны байдлаар дэлхий даяар 36,014 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх  долоо хоногтой харьцуулахад 2,336-аар нэмэгдсэн байна.
 
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн