Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Цагаан суваргын ордын 34 хувийг олон нийтийн өмчид авах тухай мэдэгдсэн. Байгалийн баялгийн өгөөжийг хэдхэн гэр бүл хүртэх биш нийт ард иргэдэд хүртээхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зорьж буй юм.
Улсын төсвөөр хайгуул хийсэн, стратегийн орд Цагаан суваргыг МАК авсан нь анхнаасаа будлиантай байв. МАК компани Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуульд хандив өгснийхөө хариуд тус ордыг авсан гэж тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд МҮОНТВ-д ярилцлага өгөхдөө хэлсэн нь анхаарал татаж байна.
2014 онд "Цагаан суварга"-ын 34 хувийг анхлан төрд авах агуулгаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-д өргөн барьсан байдаг. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шахалтаар УИХ төр хувь эзэмшихээс татгалзсан хэлбэрээр 54-р тогтоол батлуулсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Г.Уянга МАК нийт ард иргэдийн өгөөжийг нь хүртэх ёстой стратегийн ордыг 700-хан сая төгрөгөөр авах гэж байгаа нь шударга бус гэж хатуу шүүмжилж байв. Энэ үед МАК-аас Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээр ажиллаж, уг лоббиг зангидсан байдаг.
Мөн Ерөнхий сайд асан Д.Содном "Цагаан суваргын орд"-ыг МАК анхлан хувьд авах үеэс УИХ-ын 54-р тогтоолыг батлуулах хүртэл нийт 19 жил ажилласан байдаг.