Улсдаа анхдагч “Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах үүргийг гүйцэтгэхээр БНХАУ, ОХУ, БНСУ, ХБНГУ, Япон тэргүүтэй нийт 11 улсын 20 компани саналаа ирүүлсэн билээ. Тус компаниудаас нэгдүгээр үе шатанд ОХУ-ын “NPS”, БНХАУ-ын “China Railway Design”, “Guangzhou Metro Group”, БНСУ-ын “Dohwa Engineering” зэрэг томоохон компаниуд шалгарч үлдсэнээс БНСУ-ын “Dohwa Engineering” компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт шалгарчээ.