Ярилцлага | 3 мин уншина

Юбикаб жолоочдод хуримтлал үүсгэх, санхүүгийн хэрэгцээгээ шийдэхэд нь тусална

Нийтэлсэн 2024 оны 6 сарын 1
Такси үйлчилгээний “Юбикаб” ХХК нь жолооч нараа хуримтлалтай болгох, санхүүгийн гэнэтийн шаардлага гарсан үед түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор 2023 онд “Юбикаб кредит” хадгаламж зээлийг хоршоог үүсгэн байгуулсан билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар үйл ажиллагаа явуулсан талаар “Юбикаб кредит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ундраатай ярилцлаа.
“Юбикаб кредит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ундраа
“Юбикаб кредит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ундраа
-Хэрэглэгчдэд хэдийн танил болсон “Юбикаб” ХХК ямар зорилгоор хадгаламж, зээлийн хоршоог үүсгэн байгуулах болсныг уншигчдад товчхон тайлбарлаж өгч болох уу?
-Такси үйлчилгээний ”Юбикаб” ХХК-д 45 мянга орчим жолооч бүртгэлтэй байдаг. Бидний тэргүүн зорилго жолооч нараа хуримтлалтай болгоход оршиж байгаа юм. Тодруулбал, тухайн жолоочид санхүүгийн гэнэтийн хэрэгцээ гарах үед ямар нэг зээлийн эх үүсвэрээр бус өөрийн хуримтлалаар асуудлаа шийдэх боломжийг бүрдүүлэх зорилготой. Тэрхүү хуримтлалаа үүсгэх хүртэл санхүүгийн асуудлаа шийдэх арга зам нь зээлийн үйлчилгээ юм. Иймд манай компани энэ зорилгод хамгийн нийцсэн модель болох хадгаламж, зээлийн хоршоо байгуулан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, жолооч нарт санхүүгийн тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэх гарц шийдлийг хайхын тулд энэхүү компаниа байгуулсан.
undefined
-Хадгаламж, зээлийн хоршоо байгуулагдаад жил гаруй болжээ. Энэ хугацаанд жолооч нарынхаа ямар асуудлыг шийдэж, хэр өргөн цар хүрээг хамарсан бэ?
-Манай байгууллага 2022 оны зургаадугаар сард Санхүүгийн зохицуулах хорооноос энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авсан. Улмаар 2023 оны гуравдугаар сараас үйлчилгээгээ гишүүддээ хүргэж эхэлсэн. Энэхүү нэг жилийн хугацаанд нийт 1600 орчим гишүүнтэй болсон бөгөөд хамгийн богино хугацаанд энэ хэмжээний гишүүнчлэлтэй болсон хоршоо болж байна. Гишүүнчлэлтэй жолооч нарынхаа тулгамдсан асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхийг эрмэлзэж ажилладаг.
undefined
-Хадгаламжийн ямар үйлчилгээг жолооч нартаа санал болгодог вэ. Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээс онцлогийг дурдвал?
-Манайх хоёр төрлийн хадгаламжийг санал болгож байгаа.
Эхнийх нь “Хуримтлалтай жолооч” хадгаламж. Тухайн такси үйлчилгээ эрхэлж байгаа жолооч нар аялал хийх бүрдээ орлогынхоо 1 хувийг хуримтлуулдгаараа онцлогтой.
Нөгөө хадгаламж нь “Саятан жолооч” хадгаламж. Үүний онцлог нь аялал хийсэн эсэхээс үл хамааран 5000 төгрөгөөс дээш дүнгээр тогтмол хуримтлал үүсгэхэд оршино.
Тэгэхээр жолооч нар өөрсдөө ч анзаарахгүйгээр хуримтлалтай болчихсон байна гэсэн үг. Түүнчлэн энэ нь тэднийг тогтмол орлоготой гэдгийг илэрхийлэх үзүүлэлт болдгоороо давуу талтай юм.
undefined
-Тэгвэл зээлийн тухайд ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ?
-Жолооч нар сар бүр ямар үйлчилгээнд явсан, хэр хэмжээний орлого олсноосоо хамаарч оноо цуглуулан начин, заан, арслан, аварга гэх цол авдаг. Барьцаагүй зээлийн үйлчилгээ нь жолооч нарын цол, орлогоос хамаарч олгогдоно. Энэхүү зээл нь бага дүнгээр өдөр бүр эргэн төлөгддөг, зээлийн дарамт багатай, барьцаа хөрөнгө шаарддаггүйгээрээ онцлогтой. Мөн үүнээс хамаараад зээлийн хүү харьцангуй багад тооцогддог. Түүнчлэн өдөр бүр төлөх энэхүү нөхцөлөөр автомашины зээлээ ч дарамт багатайгаар төлөх боломжтой юм.
-Энэхүү хоршоо нь гишүүддээ болон байгууллагад ямар давуу талтай вэ?
-Ямар нэг гэнэтийн хэрэгцээ гарах бүрд зээл аваад байвал байр авах, машинаа солих зэрэг цаашдын нөхцөлөө сайжруулахад саад учирдаг. Харин хуримтлал үүсгэснээрээ гишүүд маань ямар нэг асуудал тулгарахад хуримтлалаасаа шийдэх боломжтой болдгоороо давуу талтай. Манай гишүүд ч энэ давуу талыг мэдэрч эхлээд маш ам сайтай байгаа.
Нөгөөтээгүүр энэ төрлийн үйл ажиллагаа явуулснаар "Юбикаб"-ын үйлчилгээг стандартжуулах нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, тос масло, дугуйгаа хугацаанд нь солиход учирдаг зардлыг хуримтлалаараа шийдсэнээр үйлчилгээ үзүүлэх автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид ч эергээр нөлөөлөх юм.
-Жолоочдод маш хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Танай хамт олонд мөн ажлын амжилт хүсье.

Н.Энхжин нь 2024 он тавдугаар сараас iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна. Тэрээр МУИС-ийн хуулийн ангид суралцдаг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн