Open iToim app
СЕХ | 1 мин уншина

Ардчилсан нам нэр дэвшигчдийн бүртгэлээ СЕХ-д хүлээлгэн өглөө

Ардчилсан нам нэр дэвшигчдийн бүртгэлээ СЕХ-д хүлээлгэн өглөө
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 25
Өнөөдөр 2024.05.25-ны өдөр Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдийнбүртгэлээ хуулийн хугацаанд багтаан Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө.
Тус бүртгэлийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Үндэсний бодлогын хорооны тэргүүлэгч О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Улс төрийн зөвлөлийн гишүүн З.Нарантуяа, Говь-Алтай аймгийн Засаг дарга, ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар Сонгуулийн Ерөнхий хороонд албан ёсоор хүлээлгэн өглөө.
АН-ын 126 нэр дэвшигчийн 28 нь гадаадад, 98 нь дотоодод боловсрол эзэмшсэн бөгөөд тэдний 70 орчим хувь нь эрдмийн зэрэг цолтой аж.
Нэр дэвшигчдийг мэргэжлээр нь багцалбал, эдийн засагч 27, эрх зүйч 21, багш 10, хуульч 10, инженер 8, үлдсэн нь бусад мэргэжлийнх байна.
Түүнчлэн АН-ын нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа, бусад үзүүлэлтийг харвал харьцангуй жендэрийн мэдрэмжтэй нэр дэвшүүлэлт хийжээ гэж дүгнэж болох нь. Тодруулбал, 37 эмэгтэй, 89 эрэгтэй нэр дэвшигч байгаагийн дотор тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 2 хүн багтсан.
Нэр дэвшигчдийн насны тухайд тойрогт өрсөлдөгчдийн хамгийн залуу нь 33 настай Н.Амаржин, ахмад нь 66-тай Н.Алтанхуяг, жагсаалтад бичигдсэн хүмүүсийн хамгийн залуу нь 27-той С.Цэнгүүн, ахмад нь 63 настай Р.Амаржаргал бөгөөд нэр дэвшигчдийн дундаж нас тойрогт 45, жагсаалтад 40 байгаа аж.
Эх сурьалж: Ардчилсан нам
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн