“Credit Suisse”-ийн 2023 оны дэлхийн баялгийн тайланд дурдсанаар Ази тив нь 2022 оны байдлаар Энэтхэг, Хятадыг оруулаад нийт 177.82 их наяд ам.долларын хөрөнгөтэй хамгийн баян тив аж. 2022 онд Хятад улс л гэхэд бараг 84.48 их наяд ам.долларын хөрөнгөтэй байжээ. Хүн амын дундаж хөрөнгө Ази-Номхон далайн бүс нутагт насанд хүрсэн хүн 61,154 ам.доллар байсан бол 2022 онд Хятад, Энэтхэгт 75,731 ам.доллар болсон байна. 2022 онд дэлхийн нийт баялгийн бараг 39 хувийг Ази тив дангаараа эзэлж байна. 2000-2022 онд насанд хүрсэн нэг хүнд ногдох баялгийн дундаж өсөлт Ази-Номхон далайн орнуудад 4.06 хувь байсан бол Хятад, Энэтхэгт 12.21 хувь , 7.49 хувь байна. Азийн хамгийн баян орнуудын зарим нь дэлхийн хамгийн баян улсуудын тоонд багтдаг. 2022 онд Хятадын дэлхийн баялгаас эзлэх хувь ойролцоогоор 18.6, Японы таван хувь байв. 2022 онд бараг Ази тивд 9,76 сая саятантай байсан бол Хятад, Энэтхэгт 6,23 сая, 849,000 саятан бий. Ази тивийн тэрбумтнуудын тоо мөн л өссөн байна. “Hurun Research”-ийн 2024 оны дэлхийн баячуудын жагсаалтаар Мумбай хот 92 тэрбумтантай болсноор 91 тэрбумтантай Бээжинг ардаа орхисон. Шанхай, Шэньжэн, Хонгконг, Шинэ Дели зэрэг бусад хот 2024 онд хамгийн олон тэрбумтантай хотуудын тоонд багтжээ. Шанхайд 87, Шэньжэнд 84, Хонгконгт 65, Шинэ Делид 57 тэрбумтан бий.
ОУВС-гийн бүс нутгийн хэтийн төлөвийн дагуу Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн идэвхжил 2023 оны хоёрдугаар хагаст хүлээлтээс давсан байна. Бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2023 онд таван хувиар өссөн нь ОУВС-гийн 2023 оны аравдугаар сард гаргасан таамаглалаас 0.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Бангладеш, Энэтхэг, Филиппин зэрэг улсууд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж байна. Япон, Индонез, Тайвань, Хонгконг, Сингапур зэрэг бусад томоохон эдийн засаг 2024, 2025 онд эерэг өсөлттэй байх хандлагатай байна. Эдгээр улсууд мөн нэг хүнд ногдох цэвэр хөрөнгийн хэмжээгээрээ хамгийн баян улсуудын нэг юм.
Азийн хамгийн баян таван улс
Насанд хүрэгчдэд ногдох баялаг (2021): 237,644 ам.доллар
Өмнөд Солонгос 2021 онд насанд хүрсэн нэг хүнд ногдох хөрөнгө 237,644 ам.доллар байжээ. Өмнөд Солонгос Азийн хамгийн баян орнуудын тавдугаарт жагсаж байн.
Насанд хүрэгчдэд ногдох баялаг (2021): 245,238 ам.доллар
Япон бол дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын нэг юм. Япон 2021 онд нийт 25.69 их наяд ам.долларын хөрөнгөтэй байсан.
Насанд хүрэгчдэд ногдох баялаг (2021): 297,864 ам.доллар
Тайвань бол технологийн салбаруудад тулгуурласан өндөр хөгжилтэй чөлөөт зах зээлийн эдийн засаг юм. Тайвань 2021 онд насанд хүрсэн нэг хүнд ногдох хөрөнгө 297,864 ам.доллар байсан ба Азийн хамгийн чинээлэг орнуудын гуравдугаарт жагсаж байна.
Насанд хүрэгчдэд ногдох баялаг (2021): 358,204 ам.доллар
Сингапур нь насанд хүрсэн нэг хүнд 358,204 ам.долларын хөрөнгөтэй байсан бол 2021 онд нийт 1,76 их наяд ам.долларын хөрөнгөтэй байжээ.
Насанд хүрэгчдэд ногдох баялаг (2021): 552,930 ам.доллар
Хонгконг бол хамгийн олон тэрбумтантай долоо дахь том хот юм. Хонгконг 552,930 ам.долларын хөрөнгөтэй бөгөөд Азийн хамгийн баян улс.