Open iToim app
Тэд бидний тухай | 1 мин уншина

Сергей Лавров: Монгол Улс ШХАБ-д нэгдэх хэрэгтэй

Сергей Лавров: Монгол Улс ШХАБ-д нэгдэх хэрэгтэй
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 22
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Казахстан улсын Астана хотод боллоо.
Тус уулзалтад оролцсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсыг ШХАБ-д нэгдэх нь тодорхой хэмээсэн бөгөөд бусад гишүүн орнуудын зүгээс үүнийг дэмжиж буй ажээ.
Тэрбээр “Бид БНХАУ болон бусад түншүүдийнхээ хамтаар ШХАБ-д Монголын талыг элсүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Монголын газар зүйн байршил ШХАБ-ын бүс нутагт багтдаг учир бид хөрш улсаа энэ байгууллагад нэгдэхийг уриалах болно. ШХАБ-ын бүх гишүүн орнууд үүнийг дэмжиж байгаа” хэмээн мэдэгджээ.
Өдгөө ШХАБ-д найман улс бүрэн гишүүнчлэлтэй ба зургаа нь ажиглагчийн байр сууринаас оролцдог билээ. Манай улсын хувьд ШХАБ-д 2004 онд ажиглагч орноор нэгдсэн бөгөөд 2014 оноос гишүүн орон болох эсэх асуудал судлаачдын дунд яригдсаар байгаа юм. 
Эх сурвалж: ОХУ-ын ТАСС агентлаг
Н.Энхжин нь 2024 он тавдугаар сараас iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна. Тэрээр МУИС-ийн хуулийн ангид суралцдаг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн