Open iToim app
Нэр дэвшигчид | 1 мин уншина

2024 оны УИХ-ын сонгуульд Үндэсний эвсэл 76 хүнийг нэр дэвшүүллээ

2024 оны УИХ-ын сонгуульд Үндэсний эвсэл 76 хүнийг нэр дэвшүүллээ
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 20
"Үндэсний эвсэл"-ээс 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 хүнийг тодруулж, хуулийн хугацаандаа зарлалаа. Нам, эвслүүд нийт 126 хүн нэр дэвшүүлэхээс Үндэсний эвсэл 76 нэр дэвшигчийг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ.
Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр "Манай эвсэл бүх улс төрийн нам, эвсэлтэй нээлттэй хамтран ажиллах бодлоготой учраас дутуу орхисон тойргууд дээр сонгогчдын дэмжиж ажиллаж байгаа нэр дэвшигчидтэй хамтран ажиллах зарчим барина" гэлээ.
Үндэсний эвслээс нэр дэвшүүлсэн 76 нэр дэвшигчийн 30 нь жагсаалтаар, 46 нь тойрогт нэр дэвшинэ. Нэр дэвшүүлсэн хүмүүсийн 35 орчим нь эмэгтэйчүүд аж. Жагсаалтыг Эвслийн дарга Н.Номтойбаяр тэргүүлэх бол жагсаалтын хоёрт эмэгтэйчүүд, боловсролын салбарыг төлөөлж УИХ-ын гишүүн асан А.Ундраа, гуравт Либерал ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа, дөрөвт Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл, тавд Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, зургаад мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл, долоод хуульч О. Батхүү нар жагсаж байгаа аж.
Нэр дэвшигчдийн холбогдох материалыг тавдугаар сарын 25-нд Сонгуулийн ерөнхий хороонд танилцуулна гэлээ. Мөн нэр дэвшигчдийг тойрог болон намтартай нь тун удахгүй олон нийтэд танилцуулахаа Үндэсний эвслээс мэдээлэв.
undefined
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн