Open iToim app
Нэр дэвшигчид | 2 мин уншина

ХҮН нам жагсаалтад орох 48 нэр дэвшигчээ тодруулжээ

ХҮН нам жагсаалтад орох 48 нэр дэвшигчээ тодруулжээ
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 20
Нэмэлт 20.40 цаг:
ХҮН нам жагсаалтад орох 48 нэр дэвшигчээ тодрууллаа
ХҮН нам тойргийн 78, намын жагсаалтад орох 48 хүнээ тодруулж, хуулийн хугацаанд Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. ХҮН намын Төлөөлөх зөвлөлийн хуралд 50 гаруй гишүүн оролцож, 126 нэр дэвшигчийг нууц санал хураалтаар тодруулсан байна. Хурал хоёр хэсэгтэй явагдсан бөгөөд эхний хэсэгт тойрогт нэр дэвших 78 хүнийг тодруулсныг бид мэдээлсэн.
Тэгвэл хоёрдугаар хэсэгт намын жагсаалтад орох 48 нэр дэвшигчийг тодруулсан байна. Ингэхдээ 24 эрэгтэй, 24 эмэгтэй сөөлжлөх байдлаар жагсаасан байна. Жагсаалтад салбар бүрийн мэргэжилтнүүд багтсаныг ХҮН намын дарга Т.Доржханд онцоллоо. Тухайлбал, жагсаалтад хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн багтсан байна, залуучууд, малчин, нарийн мэргэжлийн хүмүүс багтжээ.
Гэхдээ жагсаалтад ямар хүмүүс багтсаныг нэг бүрчлэн зарласангүй. Учир нь, СЕХ нэр дэвшигчийг бүртгэсний дараа, зургадугаар сарын 1-нд зарлана гэлээ.
Ямартай ч ХҮН намын жагсаалтыг ХҮН намын дарга Т.Доржханд толгойлно. Хоёрт, жагсаалтын эмэгтэйчүүдийг Лодойдамба сангийн тэргүүн, Лодойдамба гуайн зээ охин Л.Энхнасан тэргүүлж байгаа бол жагсаалтын тавд ХҮН намын дарга асан Б.Найдалаа, долоод НИТХ-ын гишүүн Д.Гантулга нар багтсан аж. ХҮН намын гишүүн Б.Мөнхсоёлын хувьд жагсаалтын эхний аравт багтсан гэж мэдээллээ.
18.00 цаг:
ХҮН нам тойрогт нэр дэвших 78 хүний нэр тодорлоо
2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдөр 00.00 цагаас өмнө нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаатай.  Нам, эвслүүд тус бүр 126 нэр дэвшигчийг зарлах бөгөөд үүний 78-ыг нь тойрогт, 48-ыг нь намын жагсаалтад санал болгох байдлаар танилцуулах юм.
МАН-ын Удирдах зөвлөл, АН-ын Үндэсний бодлогын хороод яг одоо хуралдаж байна. ХҮН намын хувьд Их хурлаа эхлүүлсэн бөгөөд хоёр үе шаттай явагдаж байгаа аж. Эхний үе шат буюу УИХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвших 78 хүний нэр тодорхой болж, баталгаажууллаа гэж ХҮН намын дарга Т.Доржханд мэдээллээ.
ХҮН намд 220 хүн нэр дэвших хүсэлтээ өгснөөс мэргэшсэн 78 хүнийг дараах байдлаар сонгожээ.
ХҮН намын нэр дэвшигчийг боловсролоор нь ангилбал, нийт нэр дэвшигчдийн 70 хувь нь магистр, докторын зэрэгтэй, 30 хувь нь бакалаврын зэрэгтэй. Нийт нэр дэвшигчдийн 50 хувь нь барууны орнуудад өндөр боловсрол эзэмшсэн төлөөллүүд байна. Нэр дэвшигчдийн дундаж наслалт 43, нэр дэвшигчдийн 46 хувь эмэгтэй, 54 хувь эрэгтэй нэр дэвшигчид байгаа аж.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Т.Доржханд жагсаалтаа тэргүүлэх нь тодорхой боллоо
ХҮН нам яг одоо намын жагсаалтад орох 48 хүнийг тодруулахаар Их хурлаа үргэлжлүүлж байна. ХҮН намын жагсаалтыг тус намын дарга Т.Доржханд тэргүүлэх нь тодорхой боллоо. Учир нь, тэрээр мэдээлэл хийхдээ, намын дарга нар өөрсдөө үлгэрлэж, бодлогын өрсөлдөөнийг хангах хүрээнд жагсаалтаа тэргүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн