Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Япон Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын төлөөлөгчид, "Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг хариуцан ажиллаж буй Япон талын төлөөлөлтэй уулзлаа.