УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын тэргүүлэн “Үндэсний эвсэл”-ээс мэдээлэл хийлээ.
Үндэсний эвсэл бусад улс төрийн намуудад ямар нэгэн үүд хаалга тавилгүйгээр улс орныхоо төлөө хамтран ажиллахыг уриалсан. Тус эвсэл үндэсний ардчилсан үзэл баримтлалыг суурь тулгуур болгож, төр нийгмийн түүхэн зүтгэлтэн С.Данзангийн санаачилсан "иргэн баян бол улс баян" гэсэн суурь зарчим дээр үндэслэн “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндсэн олноороо баяжъя" гэсэн бодлогын хүрээнд баримт бичгээ боловсруулсан байна. Энэ бодлогыг дэмжиж, хамтарч ажиллахыг улс төрийн намуудад уриалга дэвшүүлсэн.
Тэгвэл энэ хүрээнд Монголын Либерал ардчилсан нам тэргүүтэй 5-6 улс төрийн нам Үндэсний эвсэлтэй хамтран ажиллахаа илэрхийлжээ. Түүний төлөөлөл болох Монголын Либерал ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа, Ерөнхий нарийн бичгийн дарга Анхбаяр нартай өнөөдөр Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр нар санамж бичигт гэрээнд гарын үзэг зурлаа. Ингэснээр Монголын Либерал ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд Үндэсний эвсэлтэй нэгдэж орохоор болж байна.