Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Путин БНХАУ-д айлчлахдаа "Сибирийн хүч 2" байгалийн хийн хоолойн талаар ярилцана

Путин БНХАУ-д айлчлахдаа "Сибирийн хүч 2" байгалийн хийн хоолойн талаар ярилцана
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 14
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын сүүлээр БНХАУ-д хийх төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлалынхаа үеэр Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзах бөгөөд тэд "Сибирийн хүч 2" байгалийн хийн хоолой, гацаанд ороод байгаа төслийн талаар чухал сэдвийг хөндөх төлөвтэй байна.
Орос, Хятадыг Монголоор дамжуулан холбохоор төлөвлөж буй байгалийн хийн хоолой нь Бээжин, Москва хоёрын стратегийн хамтын ажиллагааны “хязгааргүй” хамтын ажиллагааны бэлгэдэл болсон төсөл юм. Хэрэв уг хийн хоолой төсөл хэрэгжиж, ашиглалтад орвол жил бүр 50 тэрбум шоо метр (1.8 их наяд шоо фут) байгалийн хийг хойд Хятадад нийлүүлж, Европ руу нийлүүлдэг байсан нийлүүлэлтийн алдагдлыг нөхнө.
Гурав дахь удаагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэн Путины хувьд энэ төсөл маш чухал боловч хэрэгжүүлж чадах эсэх нь тодорхойгүй байна. БНХАУ болон Ши Жиньпин уг төслийг хэрэгжүүлэх эсэх талаар эцсийн шийдвэрийг хэлээгүй.
“IA REX” мэдээллийн агентлаг “Уг төсөл “сүүдэрт” үлдсэн. Бээжинд дахин хийн хоолой хэрэггүй" хэмээжээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан асан Б.Мөнхнаран "Сибирийн хүч 2"-ын бүтээн байгуулалтыг хэлэлцэх эсэх нь "хачирхалтай" байна. Монголын улс төрийн хүрээнийхэн сүүлийн үед энэ хоолойн талаар ямар нэгэн тайлбар хийж байгааг би анзаараагүй.  Оросын тал шинэ оны үеэр Монголтой харьцаж байсан Засгийн газрын багийг бүхэлд нь сольсон” хэмээжээ.
Хятадын тал энэ сэдвээр ихэнхдээ чимээгүй байсаар ирсэн. Мягмар гаригт БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханхуй РИА Новости агентлагт хэлэхдээ “Хоёр орны компаниуд нарийн ширийн зүйлийг идэвхтэй ярилцаж байгаа” хэмээжээ. Шанхайн Нийгмийн шинжлэх ухааны академийн ОХУ-ын мэргэжилтэн Ли Лифан “Сибирийн хүч 2"-ын бүтээн байгуулалт Хятадын дотоодын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжинө гэдэгт би итгэж байна” гэсэн байна.
BBVA-ийн ахлах эдийн засагч Дун Жинью хэлэхдээ, Оросоос илүү олон орон Хятадад байгалийн хийг нийлүүлдэг, тухайлбал АНУ, Австрали, Индонези, Малайз, Катар гэх мэт. Засгийн газар эрэлт бага байсан ч байгалийн хийн стратегийн нөөцийг байнга нэмэгдүүлж байдаг. Хятад улс мөн нар, салхи, ус гэх мэт ногоон эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа гэдгийг онцолжээ. Испанийн банкнаас гаргасан тоо баримтаас харахад өнгөрсөн онд Хятадын нийт хийн хэрэглээ 394.53 тэрбум шоо метр байсан бол 2030 он гэхэд жилийн хэрэглээ нь 550-600 тэрбум шоо метрт хүрэх төлөвтэй байна.
Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн гавьяат профессор Дэвид Цвейг “Орос Хятадад хийг хүргэх арга замыг хайж олох болно” гэж үзэж байна.
Эх сурвалж: scmp.com
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн