Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Б.Жавхлан: Монгол хүн бүр баялагтаа эзэн болох тогтолцооны түүхэн өдөр тохиож байна

Б.Жавхлан: Монгол хүн бүр баялагтаа эзэн болох тогтолцооны түүхэн өдөр тохиож байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 9
Сангийн сайд Б.Жавхлан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар “Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг удирдах, арвижуулах гэрээ”-нд гарын үсэг зурж, хуримтлалын санг мөнгөжүүллээ.
Хуримтлалын сан нь эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх зорилготой. Иймээс стратегийн орнуудын 34 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК-аар дамжуулан ипотекийн зээлийн эх үүсвэрийг 500 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байна. Үүнийг Монголбанк дахь хуримтлалын сангийн дансанд төвлөрүүлж, энэ онд нийтдээ 1.2 их наяд төгрөгийн орон сууцны зээл гаргана. Ингэснээр ипотекийн зээлийн эх үүсвэр 2 дахин нэмэгдэж, 10 мянган айл өрхийг орон сууцанд хамруулах боломжтой нээгдлээ.
Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэд хүртэж эхэллээ. Монгол хүн бүр баялагтаа эзэн болох тогтолцооны түүхэн өдөр тохиож байна.
undefined
undefined
undefined

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн