Монголын Шайбтай Хоккейн Үндэсний шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 дүгээр дивизионд түрүүлж алтан медаль хүртэж, Залуучуудын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн талаараа өнөөдөр Монголын Хокейн холбооноос мэдээллээ хийлээ.