Сонгуулийн ерөнхий хорооноос Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудас болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, анх удаа 126 гишүүнийг сонгоно. Тодруулбал, 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын жагсаалтаар сонгоно. Сонгуулийн шинэ тогтолцоогоор явуулахтай холбоотойгоор СЕХ-ны гишүүдийн ээлжит хуралдаанаар саналын хуудасны загварыг баталсан байна. Анх удаа 126 гишүүнтэй болох учраас саналын хуудсыг нэлээд ойлгомжтой байлгахаар ажиллаж байгааг СЕХ-оос мэдээллээ.
Саналын хуудас нь хуульд зааснаар хоёр хэсэгтэй байна. Нэг нь намны жагсаалтаар буюу пропорциональ хэсэгтэй, нөгөө нь тойргоос буюу мажоритар тогтолцооны хэсэг гэж ангилах аж. Саналын хуудас хоёр хэсэгтэй байхыг эцэслэн шийдсэн байна. Үүнтэй холбоотойгоор сонгогчдод саналын хуудасны талаар мэдлэг мэдээллээр хангах, сургалт, зөвлөмж өгөх ажлыг тасралтгүй зохион байгууллах юм байна.

Намын жагсаалтын саналын хуудасны загвар
Намын жагсаалтыг бичихдээ тухайн намын даргын нэрийг, тухайн намын зургийг оруулах шаардлагыг нэр бүхий намуудаас СЕХ-нд хүргүүлсэн байна. Гэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуульд улс төрийн намын даргын нэр, намын зураг саналын хуудаст байхыг заагаагүй учраас энэ шаардлагыг биелүүлэх боломжгүй гэдгийг мэдэгдлээ.

Тойргийн саналын хуудасны загвар
Саналын хуудаст, намын нэр, нэр дэвшигчийн нэр, овог ямар байхыг хуульд зааснаар тавина.
Саналын хуудсыг дурын нэг цаасан дээр хэвлэдэггүй бөгөөд тодорхой нууцлалтай үнэс цаасан дээр хэвлэлдэг гэдгийг тайлбарлалаа. Тиймээс саналын хуудас бичих үг, таслал бүрийн утгыг саналын хуудсын загвараар баталдаг байна. Тухайлбал, хоёр хэсэгт байх учраас нам эвслийн хэсгийг бөглөх хэсэг, сонгуулийн тойрогт өгсөн саналыг тэмдэглэх хэсэг гэх байдлаар тайлбарлаж тусгасан. Түүнчлэн, саналын хуудаст QR код байрлуулсан бөгөөд үүгээр аль хэсгийн, хаанахын саналын хуудас гэдгийг ялгах аж.
Мөн саналын хуудас нь сонгуулийн санал тоолох автоматжуулсан системд уншуулах байдлаар тохируулна. Бүх саналын хуудас тойруулсан QR болон бар кодууд нь зохиогчийн эрхийн баталгаатай аж.
Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа намуудын нэр бичигдэнэ. Эвслүүдийн хувьд тухайн эвсэлд багтаж байгаа аль нам нь түрүүлж Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар нь авна. Намаас нэр дэвшиж байгаа хүмүүсийн хувьд тухайн нам нь өөрөө дарааллаа СЕХ-нд ирүүлнэ. Тодруулбал, 10 мандаттай тойрог дээр Бат, Дорж, Дуламыг хэрхэн дарааллуулах сонголтоо улс төрийн нам, эвслүүд өөрсдөө шийдэж СЕХ-нд ирүүлнэ гэсэн үг. Энэ дагуу СЕХ саналын хуудаст нэрсийг хэвлүүлнэ гэж мэдээллээ.
Түүнчлэн, СЕХ-ноос сонгогчдод хэрхэн саналыг хуудсыг бөглөх болон сонгуулийн санал тоолох автожуулсан системийн талаар зургадугаар сарын 25 хүртэл мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаж аж. Тавдугаар сарын 17-19-ны өдрүүдэд Сүхаатарын талбайд сонгогчдод саналын хуудасны нээлттэй мэдээлэл өгөх юм байна.