Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Х.Нямбаатар: "Эрэл"-ийн обьектыг нурааж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлнө

Х.Нямбаатар: "Эрэл"-ийн обьектыг нурааж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлнө
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 6
Нийслэлийн шуурхай зөвлөгөөний хурал дээр Хотын дарга Х.Нямбаатар Эрэл  компанийн барилга объектыг нурааж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх үүрэг даалгаврыг өглөө.
Тэрээр “ХУД-ийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох зам тавих гэхээр “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан. Сүүлд ашиглахаа больсон төмөр замыг нь албадан чөлөөлөх ажлыг хийсэн. Өнөөдөр үлдсэн хэсэг газрыг чөлөөлж, энэ ажлыг эхлүүлнэ.
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж монголын ард түмний бүх л боломжийг насан туршдаа идэж, хэрэглэж, газрын баялгийг хүртэл ховх сорсон. Эцэс сүүлд нь гадаадын казинод аваачиж тушаасан. Стадион тойрсон газар Б.Эрдэнэбатынх. Зүүн дөрвөн замыг тойрсон газар бүгд Б.Эрдэнэбатынх. Хотын өнгөтэй өөдтэй бүх газрууд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэдэг хүний мэдэлд очсон. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат СОТ 2-ыг бас л авсан.
Яагаад монголын ард түмний энэ хүртэх ёстой бүх шимийг нь хүртчихээд шүүхийн шийдвэр гарчхаад байхад 800 метр газар чөлөөлдөггүй юм. Нийслэлийн замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаныхан өнөөдөр техниктэй очиж, газрыг нь чөлөөлөөд ажлаа эхлүүлнэ. Нийтийн эрх ашиг нэгдүгээр байх ёстой” гэлээ.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн