-Нийслэлийн МАН-ын хорооны 99 жилийн ойн хүрээнд удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо-
Нийслэлийн МАН-ын хороо 1925 оны дөрөвдүгээр сарын 27-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд 99 жилийн ойтохиож байна. Ойг тохиолдуулан Нийслэлийн МАН-ын хорооны удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг өнөөдөрзохион байгууллаа. Зөвлөгөөнд нийслэл, дүүргийн МАН-ын хорооны дарга, дэд дарга, ИТХ-ын төлөөлөгчид, төрийн бус байгууллагуудын дарга, тэргүүлэгчид зэрэг 700 орчим хүн оролцов.
Арга хэмжээг нээж Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “Одоогоос 103 жилийн тэртээ ард түмнийхээ эрх чөлөө, бүрэн эрхт байдлаа хамгаалах үйлсэд нэгдсэн цогтой залуус үзэл санаагаа нэгтгэн МАН-ыг байгуулсан түүхтэй. Улс орныхоо хөгжлийн төлөөх тэмцэл, зүтгэлийн манлай болж ирсэн Нийслэлийн МАН-ын хороо 99 жилийн түүхэн ойтойгоо золгож байна. МАН бол уламжлал, шинэчлэлээ хослуулсан улс төрийн ууган хүчин.
Энэ улс төрийн байгууллагын ачааны хүндийг намын анхан шатны байгууллагад ажилладаг гишүүд маань нуруундаа үүрч яваа. МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм. Иймээс үнэт зүйлээ эрхэмлэж, аливаад уламжлал, шинэчлэлийг хослуулж, залуу, дунд, ахмад үеийн хэлхээ холбоог хангаж ажиллах нь чухал. Энэ бүхэн бол 100 жилийн түүхтэй манай намын соёл.