Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Австри улстай эмнэлгийн тоног төхөөрөмж, сүүний үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллана

Австри улстай эмнэлгийн тоног төхөөрөмж, сүүний үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллана
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 26
Монгол Улс, Бүгд найрамдах Австри улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Андреас Рийкен болон Австри Улсын холбооны эдийн засгийн танхим, бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
undefined
Уулзалтаар Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн бодлого, тэр дундаа гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээг танилцуулав. Мөн хөдөө аж ахуй, дэд бүтэц, нийгмийн салбарыг хамарсан өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Энэ удаагийн уулзалтад БНАУ-ын эмнэлгийн тоног төхөөрөмж, сүүний үйлдвэр, сав баглааны бэлтгэн нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компаниудын төлөөлөл оролцлоо. Тэд цаашид эдгээр салбаруудад хөрөнгө оруулах, төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн