Монгол Улсад жилдээ хэдэн арваас хэдэн зуун хүн зам тээврийн ослын улмаас амь нас эрүүл мэндээрээ хохирдог. Өчигдөр гэхэд л нийслэлийн Чингэлтэй дүүрэгт гарсан авто ослын улмаас 16 настай өсвөр насны хүүхэд харамсалтайгаар амь насаа алдаж, зургаан хүүхэд хүнд бэртэл авч эмнэлэгт хүргэгдлээ.Хэрэг явдлыг харвал 19:00 цаг буюу хичээл сургууль тарах үеэр байсан гэдэг нь нэгийг хэлээд байх шиг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд манай улсад хэчнээн тооны ослоос болж хэчнээн хүүхэд амиа авто зам дээр “өргөв”.Тухайлбал, манай улсад жилд дунджаар 25 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, 500 хүн нас бардаг гэдэг тооцоо судалгаа бий. Бүр нарийвчилбал, 2016-2022 оны хооронд ослоос болж 371 хүүхэд, 1991 насанд хүрсэн иргэн нас барсан байна. Харин цагдаагийн байгууллагад 2023 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар хүүхэд өртсөн 780 зам тээврийн осол бүртгэгдсэн бол эхний есөн сарын байдлаар 43 хүүхэд амиа алджээ. Аль ч улсад зам тээврийн осол, аваар гардаг ч манай улсад энэ төрлийн осол их байгаад байх шиг.