Open iToim app
Факт | 1 мин уншина

Их хэмжээний галт зэвсэг тээвэрлэж явсныг илрүүлжээ

Их хэмжээний галт зэвсэг тээвэрлэж явсныг илрүүлжээ
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 11
Цагдаагийн байгууллагаас их хэмжээний зэвсэг тээвэрлэн явсныг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Тодруулбал, цагдаагийн байгууллагаас иргэн Д нь дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байлдааны зориулалттай их хэмжээний сум, галт зэвсгийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйл /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэдгийг мэдээллээ.
Иймд иргэд та бүхэн бүртгэл, гэрчилгээгүй галт зэвсэг, түүний бүрдэл хэсэг, тэсэрч дэлбэрэх бодис, галт хэрэгсэл, тэсэлгээний хэрэгслийг хууль бусаар олж авсан, хадгалж байсан хүн зохих байгууллагад сайн дураараа авчирч өгсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалттайг анхаарна уу.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн