2024 ОНЫ 06 ДУГААР САРЫН 20, 21, 22, 23-НЫ ӨДӨР САНАЛ ӨГНӨ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны 06 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал авахаар тогтоосон. Гадаад улсад байгаа сонгогч Та эдгээр өдрүүдийн аль нэг өдөр нь саналаа өгнө.
Гадаад улсад суугаа иргэдийн хувьд санал өгөх процесс нь Монгол Улсад санал өгөхөөс ялгаатай.
Иргэд өөрийн суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газар буюу салбар комисст зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргана. Мөн санал хураалтын өдрөөс өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг шалгах хэрэгтэй.
ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАА ОЧИЖ САНАЛАА ӨГНӨ