Манай улсад өнөөгийн байдлаар 4994 буюу 5000 орчим эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь тодорхой чиглэл, үүргээрээ өөр хоорондоо ялгаатай. Мөн онцлогтой. Тиймээс бид энэ удаа үений мэс заслаар төрөлжсөн дэлхийн стандартад нийцсэн эмнэлэг болох зорилготой Мэлтэс мед эмнэлгийг онцолж байна.
"Авецина” ХХК-ийн Мэлтэс мед эмнэлэг нь 2022 оноос эхлэн ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж буй. Түүнчлэн, тус эмнэлэг нь гэмтэл, мэс засал, дотор, уламжлалт гэсэн чиглэлээр үзлэг, оношилгоо, эмчилгээг үзүүлэхийн сацуу эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эмнэлэг гэдгээрээ онцлог аж.

Мэлтэс мед
Мөн Мэлтэс мед нь эмчилгээ үйлчилгээндээ олон улсын хамгийн сүүлийн үеийн стандарт удирдамжуудыг мөрдлөг болгон ажиллаж, сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээний технологийг нэвтрүүлэхийг зорин ажилладаг байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлгийн амбулатори болон хэвтүүлэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээг стандартын шаардлагад нийцүүлэн байгуулж, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааг Монгол Улсын стандарт болох “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” MNS 5095:2013 стандартын дагуу явуулж буй.

Мэлтэс мед
Үзүүлэлт: Тус эмнэлэг нь 40 ортой, дөрвөн тасагтай. Жилд дунджаар 3110 үйлчлүүлэгчийг төрөлжсөн мэргэжлээр (гэмтэл, мэс засал, дотор, уламжлалт) хэвтүүлэн эмчилж, 3000 гаруй хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж, амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн кабинет жилд 985 орчим оношилгоо, шинжилгээ хийж, 8686 орчим иргэнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Алсын хараа: Мөчдийн үений мэс заслын төрөлжсөн дэлхийн стандартад нийцсэн эмнэлэг болно.
Эрмэлзэх зүйл: Хүн төрөлхтний эрүүл мэнд, нийгмийн хэрэгцээ ба хүлээлтэд нийцсэн үйлчилгээ үзүүлж, тасралтгүй сайжруулна.
Үнэт зүйлс- Ёс зүй, эрдэм мэдлэг, ур чадвар, харилцаа, хандлага, сэтгэлд нийцсэн орчин
Уриа: Бид чанартай тусламж үйлчилгээ үзүүлж, төвлөрлийг сааруулна.
Мэлтэс Мед эмнэлэг нь дараах чиглэлээр иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна:
Гэмтлийн дараах нөхөн сэргээх мэс заслын тусламж үйлчилгээ
Спортын гэмтлийн мэс заслын тусламж үйлчилгээ
Гар сарвуу, бичил мэс заслын тусламж үйлчилгээ
Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ.
Дүрс оношилгоо / Мөчдийн MRI, рентген, хэвлий эхо

Мэлтэс мед