Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Ж.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гурилын үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийнэ

Ж.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гурилын үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийнэ
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 4
УИХ-аас гурилын үнийн өсөлтийг судлах ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилжээ. Тэгвэл ажлын хэсгийг энэ амралтын өдөр ажиллаад дүгнэлтээ танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо.
Тэрээр “Гурилын үнийг зохиомлоор өсгөж байгаатай холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Ж.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг гурилын үйлдвэрүүд энэ амралтын өдөр шалгалт хийж, үнэ өсгөсөн үндэслэлийг нь тодорхой болгож, гурилын үнийн өсөлтийг цэгцлэхэд анхаарлаа хандуулж ажиллана. Мөн гаалийн татварыг чөлөөлнө. Ажлын хэсэг ирэх долоо хоногт гурилын үнийг бууруулах ажлаа цэгцэлсэн байна” гэлээ.
Манай улсад гурил үйлдвэрлэдэг үндсэн 10 хүрэхгүй үйлдвэр байдаг бөгөөд гурилын үнийг зохиомлоор нэмэгдүүлсэн хэмээн үзэж байгаа. Тиймээс Засгийн газраас гурилын гаалийн татварыг чөлөөлөх хуулийн төсөл өргөн бариад байгаа. Хэрвээ тус хуулийг УИХ баталбал импортын гурил гаалийн татваргүй болно. Ингэснээр дотоодын гурилын үнэ буурна гэж үзэж байгаа юм.
Тэгвэл ШӨХТГ-аас гурилын гол үйлдвэрлэгч найман аж ахуй нэгж дээр үнийн судалгаа хийхэд 4-12 удаа үнээ нэмсэн байна.
2022 нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд:
-Дээд гурил дунджаар 62.8 хувиар өссөн,
-Нэгдүгээр гурил 53.1 хувиар өссөн,
-Хоёрдугаар гурил 40.9 хувиар гурилын үнэ өссөн байсан.
Гол үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд дээр судалгаа хийгээд үзэхэд:
-Улаанбаатар дээд гурил 47 хувиар үнээ өсгөсөн,
-Улаанбаатар нэгдүгээр гурил 41 хувиар үнээ өсгөсөн,
-Од групп дээд гурил 95.5 хувиар үнээ өсгөсөн,
-Од групп нэгдүгээр гурил дээр 70 хувиар үнээ өсгөсөн,
-Алтан тариа дээд гурил дээр 64 хувиар үнээ өсгөсөн,
-Алтан тариа нэгдүгээр гурил дээр 55.6 хувиар үнээ өсгөсөн судалгаа гарсан.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн